ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин оны төгсгөлд ард иргэдтэйгээ шууд эфирт уулзаж, хэвлэлийн хурал зохион байгуулдаг уламжлалтай. Өнөөдөр Монголын цагаар 17.00 цагт эхлэхээр төлөвлөж буй уг уламжлалт уулзалт, хэвлэлийн хурлын өмнө зохион байгуулагч Ардын фронт ард иргэдээс нийт 2.5 сая хандалт хүлээж авчээ.
Уулзалтын шууд эфир рүү хамгийн олон хүн залгасан бол хэвлэлийн хуралд зориулж нээсэн Мах хэмээх чатбот хандалтаараа хоёрдугаарт орсон байна.
Ирсэн асуултуудыг хөндсөн сэдвээр нь ангилбал нийгмийн бодлого /Бүх асуултын 20 хувь/ эзэлсэн байна. Дотогш нь шагайвал гэр бүл, хүүхэд, хөнгөлөлт, нийгмийн халамжийн асуудал оросуудын санааг хамгийн ихээр зовоож байгаа аж.
Дэд бүтэц, төр-иргэний нийгэм 11 хувь, орон сууц 10 хувь, цэргийн тусгай ажиллагаа, эдийн засгийн асуудлаар мөн олон хүн хандсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна