ОХУ-ын Ерөнхийлөгч өчигдөр болсон уламжлалт хэвлэлийн хурлын үеэр хамгийн гол асуулт болох “Украинд ойрын үед энх тайван тогтох уу” гэсэн асуултад “Хараахан болоогүй байна” гэж хариулжээ.
Тэрбээр Украинд энх тайван тогтоох асуудлыг дипломат арга замаар шийдэхэд бэлэн байгаа гээд, хоёр нөхцөл дурдсан байна. Эхнийх нь, “Энхийн хэлэлцээрийг өнгөрсөн зургадугаар сард ОХУ-ын ГХЯ-наас боловсруулсан саналд миний тусгасан зарчмуудыг баримтлах”, хоёрдугаарт, Цэргийн тусгай ажиллагаа эхлэх болсон гол шалтгааныг арилгах гэжээ.
Тэрбээр Батлан хамгаалах яамандаа стратегийн дөрвөн зорилт дэвшүүлж, үр дүнд хүрэхийг даалгасан бөгөөд тэдгээрийн нэг нь Цэргийн тусгай ажиллагааны гол зорилтыг биелүүлэх буюу ОХУ-ын аюулгүй байдлыг хангасан буфер бүс бий болгох явдал юм.
Украин улс өмнө нь ОХУ-ыг баруун Европ, УАЦЭ-гийн цэргийн хүчнээс тусгаарлах буфер бүсийн үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд Киевийн эрх баригчид төрийн эргэлтээр В.Януковичийг зайлуулж, Европын холбоо, УАЦЭ-д элсэх асуудлыг хөндөх болсон байдаг. Улмаар Европын холбоо дорно зүг тэлэх бодлогынхоо хүрээнд Украинд худалдааны хэлэлцээр хийсэн ч энэ нь Евро интерацийг эхлүүүлэх агуулгатай хэлэлцээр байсан нь тодорхой болсны дараа ОХУ цэргийн тусгай ажиллагаа эхлүүлсэн юм.
ОНЫ ТӨГСГӨЛИЙН ХЭВЛЭЛИЙН ХУРЛЫН ТУХАЙ ТОВЧХОН...
Оны төгсгөлд, хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдийн тавьсан асуултад хариулахын зэрэгцээ шууд утсаар иргэдтэй холбогдож асуултад нь хариулах байдлаар явагддаг энэхүү хэвлэлийн хурал нь 2001 оноос зохион байгуулагджээ. Энэ хооронд 2004, 2012, 2022 /Украинд цэргийн тусгай ажиллагаа эхлүүлсэн жил/ онд л тасалдсан байна.
ОХУ улс орнуудыг Найрсаг харилцаатай болон таагүй харилцаатай гэж ялгадгийг уншигчид мэднэ. Оны төгсгөлийн хэвлэлийн хуралд олон улсын хэвлэлийг найрсаг болон таагүй харилцаатай улсынх гэж ялагдаггүй, асуулт асуух боломжийг адил тэнцүү олгодог учир өдгөө энэхүү хэвлэлийн хурал нь олон улсын анхаарлыг татдаг, чухал үйл явдал болжээ.
УКРАИНД ЭНХ ТАЙВАН ТОГТООХ ҮЙЛ ЯВЦЫН СҮҮЛИЙН ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ
Украины Ерөнхийлөгч В.Зелинський АНУ-ын боловсруулсан энхийн төлөвгөөний талаарх хэлэлцээрийн шинэ шатыг баасан гарагт эхлүүлсэн. Өнөөдөр хэлэлцээр мөн үргэлжлэх товтой байгаа. Харин Москвагийн тухайд, энэ хэлэлцээрийн талаар Вашингтонтой холбогдоно гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков мэдэгдээд байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна