Персийн буланд цас орж, Дубайд үер буужээ

Zuv.mn
3 цаг 39 минутын өмнө

Персийн булангийн Арабын нэгдсэн Эмират болон хөрш орнууд цаг агаарын хнүд нөхцөлтэй тулгараад байна. АНЭ-д өнгөрсөн баасан гарагийн шөнөөс эхлэн аадар бороо үргэлжлэн орсны улмаас Дубай, Шаржах хотуудад үер бууж, хохирол учирчээ. Дубайн олон улсын нисэх буудал үзэгдэх орчин хязгаарлагдсаны улмаас 70 нислэг цуцалсан байна.  

Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират, Катарт агаарын температур 4 градус болсон нь 2024 оны дөрөвдүгээр сард болсон шуурга, цаг агаарын огцом хүйтрэлтийг санагдуулж байгаа талаар олрон нутгийн хэвлэүлүдэд бичжээ.  

Саудын Арабын Табук мужийн Джебель-эль-Лауз уул цасанд хучигдсан нь сүүлийн 30 жилд анх удаа цас орсон тохиолдол гэгдэн, бичлэг, зураг нь нийгмийн сүлжээнд вайрель болж байгаа аж.   




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна