​ Д.Трамп Венесуэлиэс хурааж авсан хоёр танкер газрын тосоо “Хадгална, эсвэл зарна” гэжээ

Х.Батсайхан
4 цаг 10 минутын өмнө

АНУ Венесуэль улсаас олзолсон хоёр танкер газрын тосоо хэрхэх талаар Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдэл хийжээ. Тэрээр “Бид газрын тосыг хадгална, эсвэл зарна. Стартзегийн нөөцөд ашиглаж ч магад” гэжээ.

АНУ Венесуэлийн газрын тос тээвэрлэгч гурван онгоцыг дагаж, хоёрыг нь олзолж авсан бол нэгийг нь мөрдсөн хэвээр байгаа бөгөөд тэрийг ч удахгүй олзолно гэдгээ Д.Трамп ил цагаан хэлсэн байна.

Харин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро Д.Трампыг далайн дээрэм хийж байна гэж буруутгаж байна.

Д.Трамп Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурог зайлуулахын тулд шахалт үзүүлж байгаа бөгөөд гол орлого нь болох газрын тосны бизнесийг нь хар тамхитай хутгаж, тээвэрлэгч хөлөг онгоцуудыг нь агаараас довтолж, олзолж байгаа юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна