Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн албан хаагч бусдыг зодож, эрүүдэн шүүсэн гэх бичлэг цахим орчинд цацагдаад байна.
Уг асуудалтай холбогдуулан Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанаас холбогдох албаныхан дараах тайлбар мэдээллийг хийлээ.
ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмүүн: Өнгөрсөн хугацаанд цагдаагийн байгууллагад хийсэн шалгалтын ажиллагааны талаар товч мэдээлэл хүргье.
Нэр бүхий иргэнтэй цагдаагийн алба хаагч хүнлэг бус харьцаж байгаа үйлдэл камерт бичигдсэн байгаа нь тогтоогдож, үүнийг хуулийн байгууллагууд шалгаж эхлээд байна. Энэ үйлдэл СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн угтах хэсэг дээр 2026 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр үйлдэгдсэн.
Тухайн цагдаагийн алба хаагч иргэнийг "Чи гэмт хэрэг үйлдсэн" гэх байдлаар тулгаж биед нь халдаж байгаа байдал бол Монгол Улсын эрүүгийн хуулийн 21.12-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байгаа гэж үзэж байгаа" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.191.194
ингэж баахан зодчоод асуудал үүсүүл зодуулж байгаа иргэн л буруутай болдог. наад нэг хувцас өмссөн сүгээ Монголын цагдаагаас зайлуул
Хариулах66.181.182.241
Цагдаад тохирохгүй хүн байна. Халаач.
Хариулах66.181.177.171
Цагдааг хорьж шалгаач арга хэмжээ ав.танай цагдаа нарын үнэн нүүр царай ийм л бна Ард түмнийг хамгаалах биш эрүүдэн шүүж байна
Хариулах