Туркийн хуулийн байгууллага дуучин, ая зохиогч Ханде Йенерийг баричвчилжээ. Түүнийг “2025 оны тавдугаар сарын 15-нд Мугла хотод, 18-нд Истанбул хотод болсон тоглолтууд дээрээ тайзан дээрээс Ерөнхийлөгч Р.Т.Эрдоганыг доромжилсон” гэсэн үндэслэлээр баривчилсан байна. Улмаа хэрэг гарсан Мугла хотын Прокурорын газарт шалгаж байгаа аж.
Дуучин Мугла хотод болсон тоглолт дээрээ үзэгчдэд хандаж “Үсрэхгүй /бүжиглэхгүй/ байгаа нь Р.Т.Эрдоганыг дэмжигч шүү” гэж хэлсэн гэнэ. Харин Истанбулын тоглолтынхоо үеэр “Яг одоо үргэлжилж байгаа энэ үеийг бид нураах болно” гэж хэлжээ.
Туркийн “A Haber” телевизийн мэдээлснээр, Туркийн шүүх 2025 оны арваннэгдүгээр сард сэтгүүлч эмэгтэй Фатихе Алтайлыд Ерөнхийлөгч Р.Т.Эрдоаганыг доромжилсон хэмээн дөрвөн жил, хоёр сар хорих ял ногдуулж байжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна