Ираны шашны шинэ удирдагч Можтаба Хаменей гэж хэн бэ

Х.Батсайхан
4 цаг 20 минутын өмнө

Ираны шашны шинэ удирдагчаар Можтаба Хаменей сонгогдсоныг тус улсын төрийн мэдээллийн агентлагууд албан ёсоор зарлалаа.

Можтаба Хаменей нь 1969 оны аравдугаар сарын 8-нд Ираны зүүн хойдод орших Машхад хотод төрсөн. Шашны тэргүүн, оюун санааны удирдагч Али Хаменейн зургаан хүүхдийн хоёр дахь нь болох тэрбээр Тегеран дахь Алави сургуульд суралцан шашны дээд боловсрол эзэмшжээ.

17 настайдаа цэрэгт татагдсан тэрбээр хэд, хэдэн удаа янз бүрийн хугацаагаар алба хааж байсан бөгөөд Иран-Иракийн дайнд оролцсон хэмээн Ираны төрийн мэдлийн агентлагийн мэдээлэлд дурдсан байна.

Можтаба Хаменей 199 онд лалын шашны шийт урсгалын ариун газар гэгддэг Ком хот руу нүүж, тэндээ шашны боловсролд гүнзгийрэн суралцсан. Эцгээсээ ялгаатай нь, хувийн амьдралаа сайтар нууцалж чадсан нэгэн. Тэрбээр Ираны төрийн албанд ажиллаж байгаагүй, сонин хэвлэлд ярилцлага өгдөггүй. Хэвлэд хэдхэн зураг, бичлэгээс өөр баримт байдаггүй аж.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп хэд хоногийн өмнө түүнийг “Хэн ч биш, улсаа удирдах хэмжээний жин нөлөө байхгүй” хэмээн басамжилсан. Тэгвэл Жулиан Ассанжийн “WikiLeaks” сайтаараа олон нитэд дэлгэсэн АНУ-ын дипломат албаны мэдээлэлд Можтабаг эцгийнхээ жинхэнэ хүч чадал, ард нь зогсож, улс орноо удирддаг хүчирхэг хүн гэж тодорхойлсон байдаг аж.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна