Газрын тосны үнэ огцом өссөн ч Япон улс одоогоор стартегийн нөөцдөө гар хүрээгүй байна

Х.Батсайхан
3 цаг 55 минутын өмнө

Ойрхи Дорнодод өрнөж буй хэрэг явдалтай холбоотойгоор газрын тосны үнэ өсөж байгаа ч Япон улс стартегийн нөөцөө ашиглаж эхлэх талаар бодоогүй байна. Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Минору Кихара энэ талаар мэдээллээ.   

Тэрбээр газрын тосны үнийн огцом өсөлт эрчим хүчний зах зээлд нөлөөлөх нь тодорхой гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч улсын хэмжээнд эдийн засаг хөдлөх хэмжээний нөлөөлөл үзүүлэх эсэх талаарх асуултад тодорхой хариу хэлээгүй байна.

Япон улс газрын тосны хэрэглээнийхээ 90 хувийг Ойрхи Дорнодын улсуудаас авдаг. Түүнчлэн, байгалийн хийн хэрэглээнийхээ 10 хувийг мөн дээрх бүс нутгийн улсуудаас, тэр дундаа Ормузын хоолойгоор тээвэрлэж авдаг аж. Стратегийн нөөцийн тухайд, газрын тосны 254 хоног, байгалийн хийн гурван долоо хоногийн хэрэглээгээ хадгалдаг байна.   

Өнөөдрийн байдлаар Брент маркийн баррель газрын тос 115 ам.доллар байгаа нь 2022 оны зургадугаар сарын 29-нөөс хойших хамгийн өндөр үнэ юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна