БНСУ хууль бусаар хөдөлмөр эрхлэгч гаднын иргэдийг барих аян зохион байгуулах гэж байна

Zuv.mn
3 цаг 20 минутын өмнө

БНСУ-ын Хууль зүйн яам, орон нутгийн захиргаатай хамтран хууль бусаар хөдөлмөр эрхэлж буй гаднын иргэдийг барьж эх оронд нь буцаах аян зохион байгуулахаар болжээ. Аяны гол зорилго энэ удаад хүргэлтийн үйлчилгээ эрхэлдэг гаднын иргэдийг чиглэж байгаа бөгөөд ирэх дөрөвдүгээр сарын 30 хүртэл үргэлжлэх юм байна.

Эрх баригчдын мэдэгдэж байгаагаар энэ хугацаанд баригдсан гаднын иргэдэд их хэмжээний торгууль ногдуулж, шууд албадан гаргах аж.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр, БНСУ өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын байдлаар 374 мянган хууль бус цагаачтэй байсан бөгөөд энэ нь 2017 оноос хойших хамгийн бага үзүүлэлт аж. Эрх баригчид одоо явуулах гэж байгаа шиг олон аян зарласны хүчээр энэ хэмжээнд хүрсэн бөгөөд цаашид ч үргэлжлүүлэх шийдвэрийг гаргасан юм.

Энэ удаагийн аяныг хүргэлтийн үйлчилгээ эрхлэгчид рүү чиглүүлж байгаагийн учир нь, бичиг баримтгүйгээр машин, мопед жолоодож, осол гаргах нь нэмэгдсэн тул гэнэ. Хүргэлтийн үйлчилгээ эрхэлдэг гаднын иргэд БНСУ-ын иргэдийн дансыг түрээслэх тохиолдол их байдаг. Тэгвэл энэ аяны хүрээнд, хууль бус хөдөлмөр эрхлэгчдэд дансаа түрээслүүлдэг дотоодын иргэдийг ч олж тогтоох бөгөөд хатуу арга хэмжээ авах гэнэ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна