Меконг мөрний сав газраар нутагладаг 100 сая гаруй хүн ундны усанд нь их хэмжээгээр агуулагддаг мышьякт хордсоор хэдэн арван жилийн нүүр үзэж байна. Бангладеш, Энэтхэг, Камбож, Мьянмар, Вьетнам, БНХАУ-ын нутгийг хамарсан уг бүсийн зарим газарт ундны усанд агуулагдах мышьякийн хэмжээ ДЭМБ-ын тогтоосон байж болох хэмжээнээс 20-100 дахин их байдаг аж.
АНУ-ын Стэнфордын их сургуулийн эрдэмтэд үүний учрыг судлаад “Биедээ мышьяк хуримтлуулдаг нэгэн төрлийн бактериас болж байна” гэсэн таамаглал гаргасан талаар “Ройтерс” агентлаг мэдээлжээ.
2020 он судалгаагаар, дэлхий даяар 94-220 сая хүн мышьякт хордох эрсдэл дунд амьдарч байгаагийн ихэнх нь Ази тивд ногдож байв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна