Турк улсын Шүүх үе тэнгийн дээрэлхэлт үйлдсэн 15 настай сурагчид хоёр сарын турш хичээлийн бус цагаар гэрийн хорионд байх, цахим гав зүүх, мөн хугацаанд хохирогчид 500 метрээс илүү ойртохгүй байх шийтгэл ногдуулжээ.
Шүүхийн шийдвэрт, хэрвээ уг хүүхдийг дахиж хохироосон тохиолдолд илүү хатуу арга хэмжээ авахыг сануулсан байна.
Хэргийг сийрүүлбэл, хэрэгтэн Г.Х.Ө нь хохирогч К.А-г бүтэн жилийн турш дээрэлхсэн гэнэ. Улмаар өнгөрсөн нэгдүгээр сарын 28-нд дахин зодох үед хохирогч зугтаж, ойролцоох Худалдааны төвд орж нуугдсан байна. Худалдааны төвийн ажилтан нөхцөл байдлыг анзааран, хохирогчийг нууж, улмаар цагдаад өгсөн тулдаа л энэ хэрэг илэрсэн ажээ.
Хохирогчийн өмгөөлөгч Шуле Меврюк хэдий хохирогчийн сэтгэл санааны хохирол барагдаагүй, түүнчлэн, буруутай этгээд хаягийг нь олон нитийн сүлжээнд нийтэлснээс болоод нүүхэд хүрсэн ч үе тэнгийн дээрэлхэлт үйлдсэн хэргийг шүүхээр шийдвэрлэсэн нь цаашид жишиг болох ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.
Эх сурвалж: /https://www.hurriyetdailynews..../
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна