2004 онд загвар өмсөгийн гараагаа эхлүүлж байсан Глаусия Фекете бразил бүсгүй ВВС агентлагт ярилалага өгчээ.
Тэрбээр тэр үед 16 настай байсан бөгөөд хөдөө тосгонд амьдардаг байж. Нэгэн өдөр түүнтэй цагаан арсьтан франц эр танилцаж, ирээдүйтэй, гоё сайхныг нь магтаж байгаад хөрш зэргэлдээ Эквадорт болох загвар өмсөгчдийн шалгаруулалтад оролцохыг ятгасан байна. Гэсэн ч тухайн үед ээж нь эрс татгалзсанаар охин явалгүй үлдсэн ажээ.
Тэрхүү франц хүн нь Францын MC2 Model Management загварын агентлагийн захирал, Жан Люк Брюнел гэгч байсан бөгөөд тэрбумтан, педофил Жеффри Эпштейнээс санхүүжиж, уг агентлагаараа дамжуулан охид бүсгүйчүүдийг олж дамжуулдаг байсан этгээд байсан юм.
Энэ этгээд Ж.Эпштейний хэрэг илэрхсний дараа сураггүй алга болсон ч баригдаж, улмаар 2022 онд шоронд амиа хорлож нс барсан аж. Энэ этгээд Өмнөд Америкаас охид бүсгүйчүүдийг Франц руу биш, АНУ руу аваачиж байсныг ЭСЯ-нд өгсөн охидын бизний хүсэлт зэргээр хөдөлмөргүй нотолсон бөгөөд тэрбээр Ж.Эпштейний адилаар шоронд амиа хорлосон нь хачин.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна