Австралийн хамгийн алдартай цэрэг дайны гэмт хэрэгт буруутгагдлаа

Х.Батсайхан
3 цаг 25 минутын өмнө

Австрали улсын одоо амьд сэрүүн буй цэргийн алба хаагчид дундаа хамгийн их цол гуншинтай нь болох Бен Робертс-Смит гэгч дайны гэмт хэрэгт буруутгагджээ. Түүнийг Афганистанд алба хааж байхдаа дайны гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж буй юм байна.

Бен Робертс-Смит 2013 онд цэргийн албанаас халагдсан бөгөөд 13 жилийн дараа ийнхүү цэргийн гэмт хэрэгт буруутгагдаж байгаа нь энэ юм байна.

Афстралийн элит цэргийн алба хаагчид Афганистанд үүрэг гүйцэтгэж байх үедээ 39 энгийн номхон афган хүний аминд хүрсэн гэх хэрэг Австралийн хуулийн байгууллагаар шалгагдаж, 2020 онд “Бреретоны тайлан” гэгддэг тайлан гарсан бөгөөд түүнд аллагад оролцсон нь баримтаар тогтоогдсон 19 цэргийн алба хаагчийг шалгахыг зөвлөсөн байдаг аж. Бен Робертс-Смит тэдний нэг ажээ.

Түүнийг Сиднейн нисэх буудлаас баривчилсан бөгөөд өнөө өглөө болсон хэвлэлийн хурал дээр Бен Робертс-Смитийг 2009-2012 онд Афганистанд алба хааж байх үедээ баричвлагдсан байсан энгийн номхон афган иргэдийг хөнөөж байсан гэсэн байна.

47 настай Бен харин өөрт нь тулгасан бүх хэргийг үгүйсгэжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна