Премьер лигийн 37 дугаар тойрогт “Борнмут” талбайдаа “Манчестер Сити”-тэй 1:1-ээр тэнцсэнээр Артетагийн баг Гвардиолагийнхаас сүүлчийн тойргийн өмнө дөрвөн онооны илүүтэй үлдэж, аварга авах болзлоо бүрэн хангалаа.
Ийнхүү 22 жилийн дараагаар “Арсенал” лигийн аваргын цом өргөх нь тодорхой болж буй нь энэ юм.
Тэртээх 2003/04 оны улиралд Арсен Венгерийн удирдлага дор “Арсенал” лигтээ нэг ч хожигдолгүй түрүүлж, “Алтан цом” өргөснөөс хойш Премьер лигийн аваргын алдрыг хүртээгүй байсан юм.
Арсеналын ахлах дасгалжуулагчаар Микел Артета ирснээр сүүлийн гурван улирал дараалан баг нь хоёрдугаар байранд орж, тогтвортой сайн амжилт үзүүлсэн. Гэвч улирлын төгсгөлд оноос алдсаар өнөөдрийг хүрсэн юм. Гэвч тэдний хувьд улирал дуусаагүй бөгөөд энэ сарын 31-ний өдөр Аваргуудын лигийн финалд “Парис Сэн-Жэрмэйн” багтай тоглох товтой байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна