​Германы эмч нарын сэтгүүл шинэ тойм судалгааг онцолжээ

Zuv.mn
2 цаг 3 минутын өмнө

Цахилгаан тамхи утаат тамхинаас гарахад үнэхээр тусалдаг уу гэдэг асуулт олон жилийн турш маргааны төвд байсаар ирсэн. Нэг хэсэг нь үүнийг никотины шинэ “урхи” гэж хардаг бол нөгөө хэсэг нь олон сая хүнийг янжуур тамхинаас холдуулж буй хор хөнөөл бууруулах хэрэгсэл гэж үздэг. Харин одоо дэлхийн хамгийн том хэмжээний нотолгоонуудыг нэгтгэн дүгнэсэн шинэ судалгаа энэ маргаанд маш хүчтэй хариулт өгч байна.

Оксфордын их сургууль, АНУ, Австралийн судлаачдын хамтарсан шинэ тойм судалгаагаар никотин агуулсан цахилгаан тамхи нь никотин орлуулах уламжлалт эмчилгээнүүдээс — жишээлбэл наалт, бохь, бусам эмэн бүтээгдэхүүнээс илүү өндөр үр дүнтэйгээр хүмүүсийг тамхинаас гаргаж байгааг тогтоожээ. Энэхүү судалгаа нь Addiction сэтгүүлд нийтлэгдсэн бөгөөд 2014-2023 оны хооронд хийгдсэн 109 судалгааг хамруулсан 14 системчилсэн тоймыг шинжилсэн байна.

Судлаачид 21 өөр мета анализийн үр дүнг нэгтгэж үзэхэд бүх үр дүн нэг чиглэл заасан байжээ. Өөрөөр хэлбэл никотинтай вэйп хэрэглэсэн хүмүүс бусад аргууд хэрэглэсэн хүмүүсээс илүү өндөр магадлалаар тамхинаас гарсан байна. Зарим судалгаанд цахилгаан тамхи хэрэглэсэн хүмүүсийн утаат тамхинаас татгалзах никотин орлуулах эмчилгээ хэрэглэсэн хүмүүсээс 17-67 хувиар өндөр гарсан бол никотингүй вэйпээс бүр 46-109 хувиар өндөр байсан аж.

Хамгийн сонирхолтой нь энэ үр дүн ганц нэг жижиг судалгаанаас биш, олон мянган оролцогчтой томоохон судалгаануудаас гарсан байна. Жишээлбэл нэг тоймд 2,544 хүн хамрагдсан 7 судалгааг нэгтгэхэд никотинтай цахилгаан тамхи хэрэглэсэн хүмүүсийн тамхинаас гарах магадлал никотин орлуулах эмчилгээ хэрэглэсэн хүмүүсээс 59 хувиар өндөр байсан гэж гарчээ. 

 Мөн зөвхөн “зөвлөгөө өгөх” буюу зан үйл дэмжлэгээс ч хавьгүй өндөр үр дүн үзүүлжээ. 5,000 гаруй хүнийг хамарсан судалгаанд цахилгаан тамхи хэрэглэсэн хүмүүсийн татгалзах түвшин бараг хоёр дахин өндөр байсан байна.

Редакцийн бус нийтлэл



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна