Г.Занданшатарын Засгийн газрыг 2026 оны төсөв батлахдаа урьдчилж төлөвлөсөн залилан хийсэн гэв

Zuv.mn
1 цаг 50 минутын өмнө

Г.Занданшатарын Засгийн газар өнгөрсөн аравдугаар саорд НӨАТ-ын буцаалтыг таван хувь болгож нэмэгдүүлэх хууль 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжих байсныг аравдугаар сарын 1-нээс болгож хойшлуулсан билээ. Түүнчлэн, төсөвт 1.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын зардал нэмж оруулсан нь "Ардчилсан намд өгч буй авлига" гэгдэж байсан. Тэгвэл энэ асуудлыг Б.Пүрэвдаваа гишүүн өнөөдөр Байнгын хороодын хамтарсан хуралдаан дээр хөндөж, Г.Занданшатарын Засгийн газрын дээрх үйлдлүүдийг "Урьдчилан төлөвлөсөн залилан. Эрүүгийн ялтай гэмт хэрэг" гэсэн нь анхаарал татлаа.

Тэрбээр "2026 оны төсөвт Аудит болохгүй гэж хориглосоор байтал 1.1 их наядын хөрөнгө оруулалтын зардал нэмсэн. НӨАТ-ын тхай хууль ч ялгаагүй.  Оны эхнээс хэрэгжих байсан НӨАТ-ын буцаалтыг 5 хувь болгож нэмэгдүүлэх хуулийн хэрэгжилтийг ганцхан үсэг өөрчлөөд хойшлуулсан. Энэ бол урьдчилж төлөвлөсөн залилан, эрүүгийн ялтай гэмт хэрэг" хэмээн хэлсэн юм.

Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд 09.00 цагт эхэлж, дараах асуудлыг хэлэлцэж байна.

· Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/

· Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2026.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна