П.Батчимэг: Суррон, скүүтэр нэгэнт залуусын хэрэглээ болсон, хориглохоосоо илүү дэмжих ёстой

Zuv.mn
1 цаг 57 минутын өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /VI.04/ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

УИХ-ын гишүүн П. Батчимэг нарын 9 гишүүн 2025.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөлд суррон, цахилгаан дугуйны хэрэглээ, түүнтэй холбоотой асуудлыг түлхүү тусгасан юм.

Хэлэлцүүлгийн үеэр хууль санаачлагч П.Батчимэг гишүүн “Суррон, скүүтэр одоо нэгэт хүүхэд, залуусын хэрэглээ болчихсон. Амьдралд нь маш их ач тусаа үзүүлж байна. Цаашдаа хэдэн мянгаар нэмэгдэх нь тодорхой болж байна. 

Тиймээс хэрэглээг нь хоръё гэхээсээ илүүтэй яаж дэмжих вэ гэдэгт анхаарах ёстой. Өмнө нь Зам тээврийн яам, Нийслэл холбогдох бусад байгууллагууд энэ тал дээр анхаарал хандуулж ажиллаж чадаагүй. Тиймээс яаж замтай болгох вэ, яаж төсвийг нь батлуулах вэ гэдэг асуудлыг хууль батлагдсан цагаас эхлэн нэхэж, шаардаж ажиллах болно...” хэмээн байр сууриа илэрхийллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна