Г.Уянгахишиг: Скүүтэр, мопедыг тээврийн хэрэгсэл гэж үзэж, явган хүний замаас гаргаж байгаа нь хуулийн гол онцлог

Zuv.mn
2 цаг 10 минутын өмнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн /VI.04/ нэгдсэн хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Энэ талаар уг хуулийг боловсруулсан Ажлын хэсгийн гишүүн Г.Уянгахишигээс тодрууллаа.

Тэрбээр “Энэ хуулийн зохицуулж байгаа гол асуудал нь явган хүний замаар скүүтэртэй холхиод байгааг болиулна. Өөрөөр хэлбэл, мопед, цахилгаан дугуйг тээврийн хэрэгсэл гэж үзсэн. Ингэснээр явган хүний замаар явах эрхгүй болж, зориулалтын замаар, зориулалтын замгүй бол авто замынхаа баруун хаяагаар явна гэсэн ү. Мөн тээврийн хэрэгсэл гэдэг утгаараа 18 нас хүрсэн иргэн унаж хөдөлгөөнд оролцох бөгөөд сургалтанд суусан байх шаардлагатай болсон.

Скүүтэр түрээслэгчдийн хувьд, орон нутгийн засаг захиргаатай албан ёсоор гэрээ байгуулж, зөвшөөрөл авах ёстой болно. Үүнтэй холбоотой зарим хуульд зохицуулах шаардлага байгаа. Түрээслүүлэгч компаниудын хувьд скүүтэрээ бүртгүүлээд эхэлчихсэн. Мөн хариуцлагын даатгалд даатгуулах ёстой болж байгаа. Хэрвээ 18 нас хүрээгүй хүүхэд унаад хөдөлгөөнд оролцсон байвал компани нь хариуцлага хүлээнэ гэсэн үг. Зөвшөөрөлгүй, хориглосон газар орхисон бол мөн компани хариуцлага хүлээнэ. Компани өөрөө үйл ажиллагаагаа зохицуулж, гэрээндээ тусгаснаар буруу үйлдэл хийсэн хэрэглэгч хариуцлага хүлээхээр болгож болно. Энэ бүх техникийн боломж нээлттэй. Зохистой байршилд байршуулаагүй бол 50 мянган төгрөгөөр торгоно. Бусад зөрчилд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль байгаа зохицуулалтаар 20 мянга, 30 мянга гэх мэт янз бүрээр торгох зохицуулалт байдаг” гэлээ.   




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.119.178
    7 минутын өмнө

    ЯВГАН ХҮНИЙ ЭРХИЙГ ЗӨРЧИЖ БАЙНА ГЭДЭГ ЧИНЬ ХҮНИЙ ЭРХ БҮДҮҮЛГЭЭР ЗӨРЧИГДӨЖ БАЙНА ГЭСЭН ҮГ. ХОГИЙН МОТОЦИКЛ ЭНЭ ТЭЭРИЙГ ОРУУЛЖ ИРЭЭД ӨРЧИХ ЮМ. ХЭНИЙ БИЗНЕС ЮМ БЭ? ГЭМТЛИЙГ НЬ АМИЙГ НЬ ТЭР ОРУУЛЖ ИРЖ БАЙГАА АЛУУРЧДААС НЬ ТӨЛҮҮЛЭХ ХУЛЬ ГАРГА.

    Хариулах
  • 103.212.119.178
    11 минутын өмнө

    гаргалаа гээд дээр үеэс л яриад байх юм. ХэДЭН ТӨГРӨГӨӨР ТОРГОНО ГЭСЭН ЯАСАН БЭ. ЯВГАН ХҮНД ХӨЛӨӨ ГИШГЭХ ГАЗАР АЛГА БОЛЧИХООД БАЙНА. ГИШГЭХ ГАҮГҮЙ ХӨЛ ГЭДЭГ МААМЫН ЗОХИОЛ ШИГ. . ОДОО ХУУЛЬ ГАРГААД ЯВГАН ХҮНИЙ ЗАМЫГ УСТГАЖ ЗӨВХӨН СКУТЕР ДУГУЙНЫ ЗАМТАЙ БОЛНО ГЭЭЧ. ЯВГАН ХҮНИЙ ЗАМААР ЯВЖ БАЙХДАА ЯГ МАШИНЫ ЗАМААР ГАРЧБАЙГАА ЮМ ШИГ ХОЁР ТИЙШ ХАРДАГ БОЛСОН. ОДОО ЯВГАН ХҮНИЙ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ БОЛОН НОГООН УЛААН ГЭРЭЛ ТАВЬ. ГЭРТЭЭ ЭСЭН МЭНД ХАРИХ ЯМАР Ч ИТГЭЛ АЛГА.

    Хариулах