Lumino хамтлагийн дуучин MC Beatz буюу Д.Тэмүүжин өөрийн сошиал хаягаараа дамжуулан Фэйсбүүкийг гурван жил хаах зайлшгүй шаардлага үүссэн талаар байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр, "Фэйсбүүкийг хаах тухай хэн нэгэн эрх мэдэлтэнг ярихаар ‘за арай ч дээ бас’ гэж боддог байлаа. Сүүлдээ энэ зохион байгуулалттай тархи угаалт, сэвээ, сошиал дүүжлээ энэ тэрийг хараад ‘за даа бараг хаасан дээр юм байна’ гэж үнэн сэтгэлээсээ бодох боллоо.
Тэгээд фэйсбүүктэй адилтгах дотоодын сайт аппликейшнуудыг хүртэл ажиллах эрхгүй болгоод, олон улсаас ганц инста үлдвэл үлдэнэ биз. Фэйсбүүкийг ядаж гурван жил хаах зайлшгүй шаардлага үүссэн байна. Угаасаа нийтийн сүлжээнд сайн тал нь байгаа ч манайд ялангуяа муу тал нь хэрээс дэндүү хэтэрлээ.
Хаалаа гээд олонд танигдах гэсэн хэн ч биш мэдрэл хүмүүсийн солиорол багасаж, онлайн шопууд л цөөрнө биз. Мэдээ мэдээллээ ойр ойрхон авлаа гээд иргэд нь баяжаад, улс нь хөгжихөөр бол цөм л хөгжихөөр боллоо. Гэтэл элий балай солиоролоос өөрийг лав олж харсангүй. Ёстой л нэг хэн ч биш хошногуудад олонд танигдаж мөнгө цаас олох сайхан боломж байсан байх. Одоо болно.
Ер нь одоо бол гурван жил ч болтугай хаагаад үзэх хэрэгтэй гэсэн санал хууль батлагчид гаргавал гараа өргөөд дэмжинэ ээ" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна