Ардчилсан нам долоо хоног бүрийн Пүрэв гаригт хийдэг 4/11 мэдээллийн цагаараа “Төрийн өмчийн хулгай ба төсөв” сэдвийн дор хэвлэлийн хурал хийлээ.
УИХ-ын гишүүн Ө.Шижир: Төрийн өмчит компани /ТӨК/ түүний төсөв, зардал, зарцуулалтын талаар хууль тогтоомжийн биелэлтийг сүүлийн 10 жилээр хянах УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулах санаачилгыг гаргаж байгаа.
ТӨК 100 их наядын балансын хөрөнгөтэй, гэтэл 2025 онд хийсэн аудитын тайлангаар ТӨК-иас 8.4 их наядын зөрчил илэрсэн асуудал яригдаж байна.
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр хэдхэн хоногийн өмнө ТӨК-ийн хулгай луйврын талаар мэдэгдсэн. Сүүлийн 10 жил Засгийн газраас гадна ТӨК-ийн төсөв хөрөнгийг хэн захиран зарцуулдаг байсан бэ гэдэг асуудлыг заавал ярих ёстой. Бид зөвхөн улсын төсөв, орон нутгийн төсөв ярьдаг. ТӨК -ийн хөрөнгө гэдэг улсын төсвөөсөө хэд дахин давсан. Гэтэл компанийн хэдхэн захирлын гарын үсгээр, улс төрийн томилгоогоор, даргын гарын үсгээр шийдэгддэг бүтэц байгаад бна.
Ийм учраас сүүлийн 10 жилээр ТӨК-ийн ашиг алдагдал, ямар төсөл санхүүжүүүлсэн юм бэ, түүнийг нягталъя, Хянан шалгах түр хороо байгулъя, УИХ дээр сонсгол хийе гэж байгаа юм.
ТӨК-д өнөөдөр 70 мянга орчим хүн ажиллаж байна, 2025 онд 1.8 их наяд төгрөгөөр төсөл хөтөлбөр санхүүжүүлсэн байх жишээтэй. Нийгмийн чанартай төсөл хөтөлбөрийг ТӨК -иар санхүүжүүлдэг. Эргээд ТӨК -иар улс төрийн томилгоо авсан хүмүүс нь улс төрийн намдаа үйлчилдэг гажиг тогтолцоо үүсчихээд байна.
Улс төрийн томилгоогоор томилогдож байгаа ТӨК-ийн захирлын тансаглал, үйл ажиллагааны зардлыг хэн ч тоож хянадаггүй. Аудитын байгууллага 2025 онд төрийн өмчит 96 компани дээр аудит хийхэд 8.4 их наядын зөрчил илэрсэн. 2012 онд Монгол Улсын төсөв 6 их наяд төгрөг байсан, гэтэл ТӨК -ийн зөрчил нь 8.4 их наяд. ТӨК-иар дамжуулж улс төрийн томилгоо хийдэг, улс төрийн үйл ажиллагааг санхүүжүүлдэг, нийгмийн чанартай төсөл хөтөлбөр санхүүжүүлэх нэрээр намынхаа үйл ажиллагааг санхүүжүүлдэг хэлбэр байна.
ТӨК -ийн захирал нь УИХ-ын сонгуульд нэр дэвшээд унасан, эсхүл МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүүн, сайд байсан хүн байна.
Тухайлбал, “Эрдэнэс Монгол”-ын захирал 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшээд унасан, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд байсан. Бид зөвхөн жишээ авахад ийм байна. Бусад компаниудад ч яг адилхан улс төрийн томилгоо хийгддэг. Энэ томилгооноос татгалзах хэрэгтэй.
Ийм учраас УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулах нь зүйтэй гэж үзэж, өнөөдрөөс УИХ-ын гишүүдээс гарын үсэг зуруулж эхэлж байна гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.64
Түр хороо байгуулж болно. Болгоно. Гэхдээ тэнд нь хэн ч ажиллахгүй. 1 д боловсрол дутна 2 д сэтгэл гаргахгүй. Ө.Ши байтугай АН д тийм хүчин ядаж үзээд өгье ч гэсэн байхгүй.Тийм учраас ТӨХК ийн захирлуудыг ард нь байгаа хүнийг нь зарлаад л шууд шорон руу. Ок. Монгол хөгжие л дөө
Хариулах