Ардчилсан намаас өнөөдөр /2026.10.01/ "4/11" мэдээллийн цаг ээлжит хэвлэлийн хурал хийлээ.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан:
-Шатахууны хомсдол долдугаар сараас бодитоор эхэлсэн. Тухайн үед би Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямтай хэд хэдэн удаа утсаар ярьж, Засгийн газарт ч хүлээцтэй хандаж ирсэн. Харин одоо энэ хүлээц байхгүй болсон. Яагаад гэвэл сайд өөрсдөө нэг удаа хүйтэнд, шатахуунд дугаарлаж үзсэн үү?
Г.Дамдинням сайдын ярьж байгаагаар Япон улсаас хүртэл шатахуун нөөцлөх сав барихад хөрөнгө оруулалт татах, Солонгос, Хятадаас хөрөнгө оруулалт татахаар ажиллаж байна гэж ярьсаар гурван сар боллоо.
2025 оны арванхоёрдугаар сарын 12-нд Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийг УИХ баталсан. Энэ хуулийн хүрээнд газрын тос, шатахуун импортлогч компаниудад нийт 500 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож, шатахууны нөөцийн сав, агуулах барихад дэмжлэг үзүүлэхээр зохицуулсан. Өөрөөр хэлбэл, Монголбанкнаас арилжааны банкаар дамжуулан шатахуун импортлогч компаниудад нөөцийн сав барих зориулалтаар зээл олгох эрх зүйн зохицуулалт бүрдсэн.
Анх энэ санхүүжилтийн хүү 13.5 хувьтай байсан бол арилжааны банкаар дамжих явцад эрсдэл, шимтгэл нэмэгдэж, 18 хувийн хүүтэй болсон. Харин одоо зээлийн хүүгийн татаасаар бодит хүүг есөн хувь болгохоор зохицуулсан. 2026 оны төсөвт зээлийн хүүгийн татааст 20 тэрбум төгрөг тусгасан талаар салбарын яам мэдээлсэн.
Тэгвэл ямар компаниуд энэ хөнгөлөлттэй санхүүжилтийг авч, шатахууны нөөцийн сав барьж байгаа вэ гэдгийг харъя.
Мөн Содмонгол групп ХХК 2025 оны есдүгээр сарын 17-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дизель түлш нийлүүлэх 450 тэрбум төгрөгийн тендерт ганцаараа оролцож, шалгарсан гэх асуудалд Г.Дамдинням сайдыг хардаж байна гэлээ.
Г.Дамдинням шиг сайд Монгол Улсын түүхэнд байгаагүй. Шатахууны үнэ литр тутамдаа 200, 400 төгрөгөөр л нэмэгдэж байсан.
О.Цогтгэрэл даргын Засгийн газрыг огцруулах албан бланкыг дэмжиж, үргэлжлүүлэн гарын үсэг зуруулна гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна