УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат Олон улсын ахмадын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Ахмадуудаа дэмжих хууль хангалтгүй байна. Ахмадын байгууллагын сангаа аж ахуйн нэгжүүд байгуулах шаардлагаа сайн хүргүүлэх ёстой. Ахмадын мэргэшсэн эмч, сувилагч улсын хэмжээнд бараг алга. Энэ чиглэлийн төрөлжсөн эмнэлэг, сувилал байгуулах, гэрээр нь эмчилгээ үйлчилгээ үзүүлэх чиглэгдэх ёстой.
Манай улсад 444 мянга гаруй ахмад настан амьдарч байна. Эрэгтэйчүүдийн дундаж наслалт 67.9, эмэгтэйчүүдийнх 77.1 хувь байгаа. Нийт ахмадуудын 68 хувь нь эмэгтэйчүүд байна.
101 мянган ахмад хөдөлмөр эрхэлж байгаа гэсэн статистик мэдээлэл бий. Авч байгаа тэтгэвэр нь амьжиргаанд нь хүрэхгүй байгаа учраас ажил хийж байна. Ахмад настны тухай хуульд өөрчлөлт оруулж тэтгэвэрт гарсан ахмад настан нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй байж болох зохицуулалт оруулсан. Үүнтэй холбоотойгоор ахмадуудын хөдөлмөр эрхлэлт 10 орчим хувиар нэмэгдсэн байна.
Ахмадуудын олонх нь 700 гаруй мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Амьжиргааны баталгаажих түвшингээс 200-хан мянган төгрөгөөр л илүү гэсэн үг.
Нийт ахмадуудын 67 хувь нь тэтгэврийн зээлтэй байна" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна