Баянгол дүүргийн 18-р хороонд байрлах “Оюуны Ундраа” ахлах сургуулийн хөлбөмбөгийн талбайд 18 жилийн дараа иж бүрэн засвар шинэчлэл хийснээр Олон улсын стандартад нийцсэн буюу,
• 95х48 хэмжээтэй 4,464м.кв хиймэл зүлэгтэй,
• 95 метрийн урттай 3 эгнээ бүхий 700 хүний суудалтай,
• 286 метр урт резинэн хучилттай гүйлтийн замтай, борооны ус тогтохоос сэргийлсэн ус зайлуулах сувагш тунгаагуур болон эко хавтан, гэрэлтүүлэг зэргийг суурилуулсан хөлбөмбөгийн талбайтай боллоо.
Тус талбайг анх 2008 онд нийслэлийн хөрөнгө оруулалтаар байгуулснас хойш засвар огт хийгдээгүй байсан. Харин энэ онд иж бүрэн засвар хийснээр Баянгол дүүрэгт анх удаа ЕБ-ын нийт 12 сургуулийн 44 багийн 528 өсвөрийн тамирчин оролцсон "Мөрөөдлийн гоол" өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнийг талбайн нээлттэй хамтатган амжилттай зохион байгууллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна