Зүүн хойд Азийн дөрвөн улс: Монголын эдийн засаг хийгээд цэргийн хүчин чадлын өсөлт

2017/01/14
Сун Гоутао: Зүүн хойд Азийн дөрвөн улс

Дөрөв. Монголын эдийн засаг хийгээд цэргийн хүчин чадлын өсөлт

1.Нүүдлийн мал аж ахуйн эдийн засаг зонхилдог нь


Монгол улс нь өргөн уудам хээр тал, говьтой, хээр тал нутаг нь улсын нийт дэвсгэр нутгийн 82 хувийг эзэлдэг нь дэлхий дээр эдүгээ хамгийн их хэмжээний нийтийн билчээр нутгийг төлөөлөх ба билчээрийн мал аж ахуйн үйлдвэрлэл нь Монголын эдийн засгийн тулгуур юм. Нийт хүн амын 45 хувь нь шууд буюу дам байдлаар мал аж ахуй эрхлэх үйлсэд оролцдог ба мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний өөрийн өртөг дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлд (GDP) 15 хувийг эзэлдэг. Монголчуудын тухайд гэвэл мал маллах нь энэ орны түүхийн явцаас гүн гүнзгий үндэс улбаатай нэгэн төрлийн нэн чухал аж төрлийн арга хэвшил болох юм.

Урт удаан хугацаанд бүдүүлэг мал маллагааны аж ахуй нь Монгол улсын эдийн засгийн гол онцлог байсаар ирсэн бөгөөд улсын хөрөнгө баялаг нь үхэр сүрэг, хонин сүрэг, тэмээ болон адуун сүрэг байж иржээ. Үйлдвэрлэлийн онцлог байдал нь “төвлөрүүлэн хариулж, тараан эрхлэх” явдал бөгөөд билчээр нутаг тал хээрээр үндэс болгож, байгалийн аясыг дагасан мал маллагааны аж ахуйн гол өвөрмөц онцлог байсаар иржээ. “Тараан эрхэлж, төвлөрүүлэн хариулах” зохион байгуулалттай аж төрөл нь монголчуудын үйлдвэрлэлийн гол арга маяг, айл өрхөөр овог аймагтайгаан хоршиж “айлсах” аж ахуй болох юм.

Монгол нүүдлийн аж төрлийн арга хэвшлээр гол болгож, өвөрмөц онцгой урт удаан аж ахуйн аж төрлийг өнгөрөөдөг байна. Хэдэн зууны турш малчид ямагт цаг улирлын өөрчлөгдөхийг дагаж мал сүргээн оторлох ба хагас нүүдлийн аж төрлийн арга хэвшлийг хадгалсаар ирсэн байна. Хот суурин газар суудаг монголчууд бичиг үсгийн талаар ч тэр, сэтгэл зүйн байдлаараан ч тэр газар шороотой мянга түмэн сэжим сэжүүрээр холбоотой байж, ялангуяа адуу малын талаар ам сайтай байдаг авай. Байгалийн өнгө үзэмж хийгээд ан амьтан бол монголчуудын аж төрөл амьдралын нэгэн чухал бүрэлдэхүүн хэсэг байдаг.

Эдүгээ цагийн Монголын 2 сая 700 мянган оршин суугчдын гуравны хоёр нь мөн л мал маллагааны аж төрлөөр амьдардаг байна. Тэд хашаа хороо гэхээр зүйлгүй өргөн уудам нутаг дэвсгэр дээр үнээ мал, үхэр сарлаг, адуу тэмээгээн хариулж, бусад хүмүүс нь Улаанбаатар хот болон нийслэл хотоос умар зүгт хар зам дагасан жижиг хот суурингуудад аж төрдөг ажээ.

Монгол бол эх газрын дотоодын нутаг орон, урт удаан хугацаагаар мал аж ахуйгаар гол болгож ирсэн, аж үйлдвэрийн үндэс суурь маш дорой байдаг нь эдийн засгийн хөгжлийг олон талаар боймилж байдаг ажээ. 1921 оноос өмнө Монгол нэн ядуу хоцрогдсон байдалтай байсан ба мал аж ахуй нь улс ардын аж ахуйн цорын ганц салбар байв. Хөдөө аж ахуйн гол чухал эдэлбэр газар феодал эзэд болон сүм хийдүүдийн харьяанд байлаа. 1948 оноос эхлэн төлөвлөгөөт эдийн засгийг хэрэгжүүлж, 8 удаагийн “таван жилийн төлөвлөгөө” нэг удаагийн “гурван жилийн төлөвлөгөө”-г биелүүлжээ. Зүүн Европ болон ЗХУ-ын улс төрийн төлөв байдал өөрчлөгдсөний нөлөө тусгалаас болж Монголын угийн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоо нурж эхэлсэн ба 1990 оноос хойш Монгол улсын эдийн засгийн тогтолцоо нь төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих үйл явц эхэлсэн байлаа. Өмч хувьчлал, үнэ чөлөөлөх, гадаад худалдааг нээлттэй болгох, банкны тогтолцоог өөрчлөх зэрэг томоохон арга хэмжээ авч хэрэгжүүлснийг дагалдаад хуучин эдийн засгийн тогтолцоо үндсээрээ задарч, үйлдвэрлэл үлэмж хэмжээгээр буурахад хүрсэн бөгөөд 1990-1993 онд улс ардын аж ахуй 3 жил дараалан өсөлтгүй гарчээ.

1992 оны эхнээс Монголын улс төрийн төлөв байдал тогтворжсон байлаа. 2000 оноос нааш эдийн засгийн өсөлтийн хандлага мэдрэгдэх болжээ. 2008 оноос эдийн засгийн өсөлтийн хурдац 8.9 хувьд хүрч, дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл 2 тэрбум 865 сая ам доллар болж, нэг хүнд оногдох дундаж GDP 1064 долларт хүрсэн байлаа.

Монголын эдийн засаг хэдэн арван жилийн хөгжлөөр дамжаад бүтцийн хувьд дан ганц мал аж ахуйн хэвшилтай байснаасаа хөдөө аж ахуй, аж үйлдвэр, барилга, тээвэр холбоо зэргийг хоршин багтаасан олон хэвшлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэн боловч аж үйлдвэрийн үндэс суурь сул дорой байдал болон дан ганц төлөвлөгөөний зохицуулалтын арга маяг нь ямар нэгэн хэмжээгээр эдийн засгийн хөгжлийг боймлин саатуулсаар иржээ.

Монголын засгийн газар зах зээлийн эдийн засгийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, гадаадад нээлттэй болгох болдлого явуулж эхлээд хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлснээр илэрхий үр дүнд хүрсэн байна.

2.Монголын цэргийн хүчин чадал хир зэрэг вэ?

Монголын нийт цэргийн бүрэлдэхүүн ойролцоогоор 20 мянган хүнтэй, түүний дотор хил хамгаалах цэргийн тоо 5000 хүн, дотоодын цэрэг 900 хүн, барилгын цэрэг 1500 хүн, ардын сэргийлэх 500 хүнтэй ажээ. Түүнээс гадна бэлтгэл цэрэг 137 мянган хүнтэй. Монгол бол тэр аяараан дотоод эх хуурайн улс, цэргийн нөөц бүрэлдэхүүн нь хуурай замын цэрэг болон агаараас эсэргүүцэн хамгаалах цэргээс бүрэлддэг.

Монголын хуурай замын цэрэг 8500, нийтдээ 7 моторжуулсан бригад, 1 буудлагын бригад, 1 хөнгөн явган цэргийн батальон, 1 тусгай батальонтой. Зөвлөлтийн загварын Т маркийн 650 танктай, хуягт хайгуулын машин, явган цэргийн байлдааны машин болон хуягт тээвэрлэгч нийт 840, чиргүүлт их буу, тийрэлтэт их буу, миномёт болон танк эсэргүүцэх их буу нийт 970 буй.

Монголын нутаг дэвсгэрийг агаараас эсэргүүцэн хамгаалах хүчин 500 хүнтэй, 1 сөнөөгч онгоц бүхий анги, нийт байлдааны 9 онгоцтой, зэвсэглэсэн нисдэг тэрэг 12, тээврийн онгоц 42 буй. Артилерийн буу 150, газар агаар ангилалын пуужин 300 буй.

Монголын арми бол нэгэн төрөл шалгарсан цэргийн нэгтгэл хүчин бөгөөд хүйтэн дайны үеийн хүнд цэрэг ангиас орчин үеийн армийн загвар луу шилжиж байгаа, эдүгээ орчин үеийн зэвсэг хэрэгсэл дутагдалтай, урт удаан хугацааны турш дайн байлдаанд нэг их оролцоогүй арми юм.1999 оноос эхэлж Монгол тусгай анги салааг илгээж Баруун Сахари, Конго, Афганистан зэрэг халуун цэгүүдэд очуулж үүрэг гүйцэтгэсэн ба 2003 оны есдүгээр сард Иракт цэрэг илгээж түүнээс гадаад ертөнц Монгол цэргийн жавхааг олж харсан билээ.

Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ингэж үнэлж бичиж байлаа. Монголын цэргийн зэвсэглэл үнэхээр хоцрогдсон, энэ салаа цэрэг ангийн бэлтгэл сургуулилтад мөн л морь унах, нум сум харвах, бөх барилдахаар гол болгодог, тэдний Т-55 маркийн танк Иракийн дайн хэрэглэж асан Т-72 маркийн танкаас хол хоцорч хуучирсан, тэр бүү хэл зэвсэг нь 20-р зууны 60-70-аад оны үеийн Зөвлөлтийн хийцийн АК-47 явган цэргийн буу, Иракт авч ирсэн 19 их буу нь цөм засварлах шаардлагатай болсон буу байлаа. Зарим хөгжингүй орнуудад ийм загварын танк нэгэнт музейд тавигдсан байна. Тэдний толгойдоон өмссөн хүйтэн дайны үеийн ган дуулга нь харахад малгай гэмээр атал том жижиг хоолны аяга сав мэт ажгуу. Тэд Иракт ирсний дараа эдгээр ган дуулга нь Америкийн “гольф” маягийн сумнаас хамгаалах ширхэглэг дуулгаар солигдсон гэдэг.

Орчуулсан Ц.Сүрэнжав, үргэлжлэл бий...
(Нийтлэлч А.Баатархуягийн фэйсбүүк хуудсаас эх сурвалж болгон авав)


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна