Н.Алтанхуягийг санал өгөх эрхгүй хэмээн хасжээ

2017/05/03
УИХ-д суудалтай улстөрийн намууд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ энэ долоо хоногт багтаан тодруулах учиртай.

Өнөөдөр МАН-ын VIII бага хурал Тусгаар тогтнолын ордонд хуралдаж УИХ-ын дарга М.Энхболдыг 85.7 хувийн саналаар дэмжин, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших мандатыг олгосон юм.

Харин Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах асуулга энэ цаг мөчид үргэлжлэн явагдаж байна.

Санал асуулгыг 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүрэг, 152 хорооны намын хороо, үүрүүдээр дамжуулан бүх гишүүдийнхээ дунд явуулж байгаа бөгөөд АН-ын гишүүд харьяа намын үүр, хороодоороо дамжуулан тусгайлан бэлдсэн байруудад очиж саналаа өгөх учиртай юм.

Тэгвэл Ерөнхийлөгчийн сунгаанд нам дотроо өрсөлдөж буй Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг санал өгөх эрхгүй хэмээн хассан талаар түүний хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. Мөн Н.Алтанхуягаар зогсохгүй нилээдгүй олон хүнийг энэ мэтээр хасаж, санал өгөх эрхгүй болгосон бололтой.

Х.Онон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна