АН өчигдөр Ерөнхийлөгчид хэнийг нэр дэвшүүлэхээ дотоод сонгуулиар шийдвэрлэлээ.Намын дотоод санал асуулгын дүн өчигдөр орой 20:00 цагт дуусч санал тоолж эхэлсэн бөгөөд хамийн олон саналыг Х.Баттулга авч, Р.Амаржаргал удаалжээ.
АН энэ удаа Ерөнхийлөгчид нэр дэвшихийг хүссэн зургаан нэр дэвшигч буюу УИХ-ын гишүүн асан Н.Алтанхуяг, Р.Амаржаргал, Л.Болд, Х.Баттулга, Д.Дорлигжав, Б.Жаргалсайхан нар өрсөлдсөн юм.
АН-ын дотоод санал асуулгаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга олонхын санал авсан асуудлаар 12.00 цагт Төрийн ордонд мэдээлэл хийх юм байна.
С.Отгон
Сэтгэгдэл бичигдээгүй байна