Олон улсын бага хурлыг Ц.Сандуй нээж үг хэллээ

2017/05/04
НИТХ, НЗДТГ болон Шинжлэх ухааны академи, Удирдлагын академи, МУИС, Монголын хотуудын холбоо хамтран зохион байгуулж буй “Хотын хөгжил-Шинжлэх ухаан, технологи” сэдэвт олон улсын бага хурлыг нээж НИТХ-ын дарга, Монголын Хотуудын холбооны ерөнхийлөгч Ц.Сандуй үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Эрхэмсэг зочид, хатагтай,  ноёд оо,

“Хотын хөгжил-шинжлэх ухаан, технологи” сэдэвт олон улсын бага хуралд оролцогч Та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлье. 

Монголын Шинжлэх ухааны академи, Удирдлагын академи, НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөр, Монголын хотуудын холбоо, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хамтран зохион байгуулж буй бага хурлын урилгыг хүлээн авч морилон ирсэн Та бүхэнд болон Эрхэм зочдод гүн талархал илэрхийлье. 

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын эрхэм гишүүд, Засгийн газрын гишүүн сайд нар, төрийн захиргааны байгууллагуудын төлөөллүүд, эрдэмтэн судлаачид, аймгуудийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар, хот, тосгоны Захирагчид, сумдын Засаг дарга нар оролцож байгаа нь энэхүү бага хурлын ач холбогдлыг өндөрт өргөж байна.

Олон улсын бага хурлын ажиллагаанд найрсаг харилцаат хотууд, гадаадын орнуудаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт элчин сайд нар, олон улсын байгууллагын төлөөлөгчид зэрэг олон хүндэт зочид оролцож байгааг хүндэтгэлтэйгээр танилцуулж байна.

Улаанбаатар хотноо үйл ажиллагаагаа эхэлж буй өнөөдрийн бага хурал нь Монгол улсад хотыг хөгжүүлэх, үүний тулд улс төр, зохион байгуулалт, хуулийн хүрээнд авч хэрэгжүүлэх стратеги, бодлого, арга замыг тодорхойлоход ач тустай байх болно гэж зохион байгуулагчид итгэж байна.

Хамтын ажиллагаат хотуудын төлөөлөгчид болон гадаадын Эрхэм зочид маань улс орондоо хотыг хөгжүүлсэн туршлагаасаа харамгүй хуваалцана гэж найдаж байна.

Ингээд, “Хотын хөгжил-шинжлэх ухаан, технологи” сэдэвт олон улсын бага хурлын ажиллагааг нээснийг мэдэгдье” хэмээн хэллээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна