УИХ-ын даргын суудалд хэн очих вэ?

2017/05/05
МАН-ынхан өнгөрөгч мягмар гарагт Тусгаар тогтнолын ордонд Бага хурлаа хийж УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх шийдвэрт хүрснээ зарласан. Тэгвэл М.Энхболд даргын нэрийг СЕХ-нд өгснөөр тэрбээр намын болон улс төрийн сонгуульт албан тушаалаа хүлээлгэн өгөх учиртай. Хуульд зааснаар төрийн албан тушаалаас заавал татгалзах бол намын буюу улс төрийн албан тушаалаас татгалзах эсэх нь түүний өөрийн шийдэх асуудал билээ.

Хэрвээ М.Энхболд дарга хоёр албан тушаалаасаа татгалзах хүсэлт гаргавал эрх мэдлийн төлөөх тулаан энэ намд өрнөж эхлэх нь тодорхой. Саарал ордонд эртнээс нисэж буй “бор шувуу”-ны жиргээнээс дуулахад намын даргатайгаа Ерөнхийлөгчид нэр дэвших сунгаанд өрсөлдсөн Ц.Нямдорж гишүүн УИХ-ын даргын суудалд тухлах бололтой. Энэ тохироо ч эртнээс хийгдсэн байсан гэх.

Харин УИХ-ын дэд даргын суудал УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинд очно гэх яриа байгаа юм. Намын даргын суудлыг бүр биш түр эзлэх хүн нь Ардын намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж буй Д.Амарбаясгалан гэх залуу улстөрч байх нь гэх яриа ч хэдийнээ гараад байна. Энэ талаар тодруулсан сэтгүүлчийн асуултад тэрбээр “Эхлээд Ерөнхийлөгчийн сонгуульдаа    амжилттай

Оролцох учиртай” гэсэн хариулт өгсөн юм. Хэрвээ МАН-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчид өрсөлдөөд бүдэрлээ гэхэд эргээд суудалдаа ирнэ. Тиймээс намын албан тушаалаа бүр биш түр хүлээлгэн өгөх, эсвэл намын дарга хэвээр өрсөлдөх магадлал өндөр билээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна