МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхээ албан ёсоор зарлаад байгаа. Тэгвэл тус намаас өнөөдөр сэтгүүлчдэд хийсэн мэдээлллийн үеэр дэд дарга Ц.Оюунбаатар Н.Энхбаярыг ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлэхгүй бол МАХН-ын гишүүд хязгааргүзй суулт зарлана гэдгээ мэдэгдлээ.
Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН, МАН-ын нэр бүхий улстөрчид эрх мэдлээ урвуулан ашиглаж Н.Энхбаярыг дэвшүүлэхгүй байх луйврыг шүүх, хууль хяналтын байгууллагыг ашиглан хийхийг оролдож байгааг бид няцааж байгаа.
Н.Энхбаяр даргын тухайд түүнд улс төрийн захиалгат хэрэг гээчийг л үүсгэн тохсон болохоос тийм зүйл огт байхгүй. Нэгэнт өрсөлдөгчдийн зүгээс хууль, шүүхийнхнийг ашиглан ийм зүйлийг зориуд бий болгон тулгасан ч тэр нь 2009 оны Өршөөлийн хуулиар дуусгавар болсон. Ялтайд тооцох хугацаа нь бүрэн дуусгавар болсон.
2015 оны Өршөөлийн хуулиар тэр нь батлагдсан. Ийм байтал зориуд хуулийг мушгин гуйвуулж, Монгол Улсын хууль эрхзүйн түүхэнд байгаагүй луйвар булхайг шүүх, хуулийн байгууллагаар дамжуулан хийж байгааг няцааж залруулахыг бид шаардана.
Улс төрийн ийм бохир явуулгаа зогсоохыг Монгол Улсын Их хурлын дарга, МАН-ын дарга М.Энхболд болон СЕХ, бусад газруудад хүргүүлнэ.Ингээд үр дүнд хүрэхгүй бол суулт зарлаж, хууль бус, улстөрийн соёлгүй үйлдлээ таслан зогсоохыг шаардах болно” гэв.
Т.Хэрлэн
Сэтгэгдэл бичигдээгүй байна