Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшигчид холбогдох бичиг баримтуудаа СЕХ-нд тавдугаар сарын 11-ний дотор ирүүлэх ёстой. Одоогоор гурван нэр дэвшигчийн бичиг баримт ирээгүй байгаа аж.
СЕХ нэр дэвшигчдээс ирүүлсэн баримт бичгийг нягтлаад тавдугаар сарын 14-ний дотор СЕХ бүртгэх эсэх талаар шийдвэрээ гаргаж, 17-ны дотор нийтэд мэдээлэх аж. Харин нэр дэвшигчдийн үнэмлэхийг тавдугаар сарын 27-нд нэгэн зэрэг гардуулах юм байна.
Сонгуулийн ерөнхий хороо санал хураалт, санал тоолох, дүнг нэгтгэх үйл ажиллагааг автоматжуулсан систем ашиглан зохион байгуулахаа мэдэгдсэн. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар хуульд заасны дагуу сум, дүүргийн сонгуулийн хороо санамсаргүй сонголтын аргаар харьяа хэсгийн 50 хүртэл хувийг сонгож техникийн тооллого хийх юм байна .
Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг СЕХ-ны төв серверээс шууд дамжуулан үзүүлнх ажлыг СЕХ-ны дэргэдэх Мэдээллийн технологийн төв хариуцан ажиллана.
Б.Сондор
Сэтгэгдэл бичигдээгүй байна