Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын БНХАУ дахь айлчлал эхэллээ

2017/05/12
 Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Хятадад хийх айлчлал өнөөдөр эхэллээ. Тэрээр өнөөдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпинд бараалхаж, мөн тус Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны хэлэлцээ хийж харилцаа, хамтын ажиллагааны зарим баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцох юм байна. Мөн Бээжин хотноо болох "Бүс ба зам" олон улсын  хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад  оролцоно. 

Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар Хятадад албан ёсны айлчлал хийж буй анхны айлчлал, эдийн засгийн хүнд үед болж байгаа гэдгээрээ ихээхэн хүлээлт дагуулж буй.

Түүнийг айлчлалын  үр дүнгээс хамаарч УИХ-ын дарга М.Энхболдын aйлчлалын хүрээнд яригдсан хоёр хүртэл хувийн хүүтэй, 20-иос дээш жилийн хугацаатай 4.2 тэрбум ам.долларын хөгжлийн зээлийн асуудал, 2014 оны наймдугаар сард БНХАУ-ын Засгийн газраас манай улсад нэг тэрбум ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлийн асуудал шийдэгдэнэ гэх таамаг байна.  


 
Б.Хэрлэн


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна