С.Ганбаатарт Х.Баттулгатай адилтгах зүйл байхгүй

2017/05/22
Эх оронч гэж хэнийг хэлэх вэ. Ямар шалгуураар үнэлэх вэ?. Парламентад сонгогдож УИХ-ын гишүүн болсон хүн бүр өөрийгөө эх оронч хэмээн өргөмжилдөг. Хурган дарга нарын амнаас ч ийм үзэл ханхалдаг. Улмаар улсынхаа төлөө унтаж ч чадахгүй хөдөлмөрлөж байгаагаа гайхах нь бий. Гэвч эцэст нь тэдний халаас нь түнтийж, ашиг орлого нь арвижснаас өөрөөр ахисан ажил байдаггүй гэхэд болно. Тэгвэл энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь эх оронч вэ. Тэд юу хийв. Улсын хөгжлийг амны уншлага болгох үйл хэрэг нь үнэний гэрч болох учиртай.
 
Энэ үүднээс авч үзвэл С.Ганбаатарт хийсэн ажил олон гэлтэй. Тэр удмын тэмцэгч нэгэн. Өвөө нь заргач Дугаржав хэмээх алдартан байсан бол аав нь мөн шаггүй нөхөр байсан талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон удаатай. Өдгөө дүү С.Гантуяаг олон хүн андахгүй. Оюутолгойн гэрээг Монголд ашигтай хийх ёстойг ах, дүү хоёр сануулж, тэнд ажиллагсдын төлөө тэмцэж явсан бяцхан түүхтэй эрхмүүд. Үйлдвэрчний эвлэлд харьяалагдсан он жилүүд нь бусдын төлөө тэмцэж өнгөрүүлсэн дурсамжаар хөвөрнө. Гудамжны тэмцэгчээс парламентад заларсан дөрвөн жилдээ тэр тэмцэгч зангаа гээгээгүй.
 
Оюутолгойн гэрээг засч залруулах шаардлагатайг тухайн үеийн эрх баригчдад анхааруулж, үүнийхээ хариуд гадуурхагдаж явсныг нь олон нийт андахгүй. Оюутолгойн гэрээг үзэглэсэн С.Баярцогтыг халз мэтгэлцээнд дуудаж, олны өмнө байцаасан гавьяа ч түүнийх. Түүний тэмцлийн үр дүнд 130 сая ам.долларын татварын зөрчлийг илрүүлж дөнгөсөн юм. Гэвч эл татварын асуудлыг 30 сая.ам доллар болгож бууруулсан Оюутолгой компани болон үүнтэй холбогдох татварын зарим байцаагч нарыг АТГ-т хүртэл өгч байлаа. Ямартай ч түүний тэмцлийн үр дүнгээр Оюутолгойн гэрээг засч залруулах шаардлага бийг эрх мэдэлтнүүд хүлээн зөвшөөрсөн. Түүний сонгуулийн пиар ч Оюутолгойн гэрээтэй холбоотой өрнөж, Тавантолгойгоор бороолох вий. Тиймээс АН-аас нэр дэвшигч Х.Баттулгатай түүнийг харьцуулах нь их. Нэг нутгийн харьяалалтай эл хоёр эрхэмд адил зүйл их гэлцдэг. Гэвч С.Ганбаатар Баянхонгорт төрж, өссөн бол Х.Баттулга Улаанбаатарт төрсөн нэгэн. Шулуухан хэлэхэд, Хонгор нутгаас парламентад сонгогдсон нь олон гэвэл зохилтой. Эл хоёр эрхмийг адилтгах дараагийн зүйл нь боловсрол. Х.Баттулгын хувьд Дүрслэх урлагийн дунд сургуулийг Зураач мэргэжлээр төгссөн. Өөр төгссөн сургууль, дамжаа гэж намтарт нь байхгүй.
 
Харин “Босоо” Ганбаатарын тухайд МУИС-ийг Германы инженерийн хэлний бэлтгэл, Монгол улсын Политехникийн их сургуулийг Геологийн факультет сурч байсан, Кемерево хотын Уул уурхайн их сургуулийг Геофизикийн инженер техникийн ухааны магистрт сурч байсан, Хамерсмит вест Лондон коллежийг  бизнес санхүүгийн удирдлагын ангид сурч байсан гэх намтрууд нь чимэх нь бий. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн илрүүлсэн хуурамч дипломын талаарх асуудалд тэрбээр “Хэлний курст сурна гээд явсан. Дараа нь Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын хэлээд байгаа “Hammersmith & West London College” гэдэгт сурсан. Тэр коллежийг бас төгсч чадаагүй. Мөнгийг нь төлж чадаагүй. Хичээлийн хажуугаар аяга таваг угаана. Хар бор ажил хийнэ. Их ядарна. Тэгээд л мөнгөө төлж чадахгүй болно. Тэр үед намайг дэмждэг сайн хүн тааралдахгүй юм байх даа гэж  шаналж боддог үе байсан.
 
Тэгээд яахав дараа нь би хоёр сургууль төгссөн. Политехникийн дээд сургуулийн дипломыг , авсан. Хөдөлмөрийн эдийн засагчаар төгссөн.Энэ талаар I АТГ, СЕХ-нд бүгдийг нь шалгуулж тодорхойлолтыг нь аваад  сонгуульд орсон. МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгчийн 1 сонгуульд ч тэгж орсон. Үүнийхээ буянаар би банкны  салбарт ажилласан” хэмээсэн юм. Энэ мэтчилэн тэдэнд адил 1 зүйл үгүй. Адилтгаж үзье гэвэл 2016 оны сонгуулиар нэг нь Баянхонгороос, нөгөө нь Дархан-Уул аймгаас сонгогдож чадаагүй нь үнэн Парламентад суусан дөрвөн жилдээ С.Ганбаатар төр түмнээ  хүндэлж босч үг хэлдэг байсныхаа төлөө “босоо Ганбаа” нэр зүүсэн бол Х.Баттулга Тавантолгойг гацааж, намаа хагалган бутаргасан тухай сенсаац дэгдэж, хуулийн байгууллагаар хүртэл шалгагдаад амжсан. Эцэст нь С.Ганбаатар Монгол  эмэгтэйг хайрлана, Монголоо Монголоор нь үлдээнэ хэмээн номлож, өрсөлдөгчийнхөө хувийн амьдралыг ч тоншоод авна билээ. Төрийн тэргүүний хувийн амьдрал тогтвортой байх нь нэр дэвшигчдэд бас нэг шалгуур ч болох нь гарцаагүй. Харин О.Баасанхүү тэргүүтний эсэргүүцэл энэ хүнийг зогсоохоосоо нэгэнт өнгөрсөн. Галт тэрэг хөдөлсөн тул дараагийн өртөө хүртэл хэн ч түүнийг зогсоож дөнгөхгүй ээ.
 
Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна