Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн хүрээнд Баянхошуу Спорт цогцолборын барилга угсралтын ажлыг Сонгинохайрхан дүүргийн 40-р хороонд хэрэгжүүлж байна.
Тус спорт цогцолборын ажлын явц 80 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд ирэх намар гэхэд ашиглалтад оруулж, хүлээлгэж өгнө гэдгийг төслийн ерөнхий зохицуулагч Д.Авирмэд хэлж байсан юм.
Баянхошуу дэд төвийн хүрээнд баригдаж буй спорт цогцолборын барилга нь 650 хүний суудалтай бөгөөд сагсан бөмбөг, гар бөмбөгийн талбай, 25 метрийн урттай хоёр усан зам, хүүхдийн усан сан, жүдо, чөлөөт бөх, боксын спортын заал болон стандарт хангасан фитнес заалтайгаар баригдаж байна. Мөн олон нийтийн хөгжлийн төвтэй байх бөгөөд спортын бүх төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулах, эргэн тойрны иргэд, хүүхэд залуус спортоор хичээллэх бүрэн боломж бүрдэх юм.
Мөн Баянхошуу дэд төвийн хүрээнд нэмэлтээр Баянхошуу хайрханы бэлд цэцэрлэгт хүрээлэн, хөлбөмбөг, сагсан бөмбөгийн талбай бүхий спортын талбай, дугуйн зам, усан оргилуур бүхий цогцолборыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна