Баянгол дүүрэг 20 дугаар хороо, ДЦС IV ТӨХК-ийн урд талд байрлах төмрийн хогийн цэгт гал гарсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл уг галыг унтраахаар Онцгой байдлын байгууллага ажиллаж байна. Дуудлага 2025 оны зургаадугаар сарын 6-ны өдрийн 14:08 цагт НОБГ-т ирсэн байна.
Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход төмрийн хогийн цэгт машин шатаж байсныг унтраахаар ажиллаж байна. Нэмэлтээр үүрэг гүйцэтгэхээр Гал түймэр унтраах, аврах 10, 14 дүгээр ангийн бүрэлдэхүүн гарсан гэж Нийслэлийн Онцгой Байдлын Газар(НОБГ)-аас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна