Д.Амарбаясгалан: Олон улсын Прокуроруудын холбооны бага хурлаас гарах цахим гэмт хэрэгтэй тэмцэх санаачлагыг УИХ дэмжин ажиллана

Zuv.mn
15 цаг 15 минутын өмнө

Улаанбаатар хотноо зохион байгуулж буй Олон Улсын Прокуроруудын холбооны Зүүн Европ, Төв Азийн бүс нутгийн Х бага хуралд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхбаатар болон УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нар оролцжээ.   

Энэ удаагийн бага хурал “Прокурорын үүрэг оролцооны хувьсал: цахим орчин дахь гэмт хэрэгтэй тэмцэх сорилтууд ба сайн туршлага” сэдвээр өрнөж байна. УИХ-ын даргын зүгээс Монгол Улс болон дэлхий дахинаа тулгамдаад байгаа цахим орчин, нийгмийн сүлжээг ашиглан бусдын эрх, эрх чөлөөг зөрчих, ноцтой, ихээхэн хэмжээний хохирол учруулж буй гэмт хэрэгтэй тэмцэхэд уг олон улсын хурал чухал ач холбогдол үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. 

Тэрбээр, олон ургалч үзлийг төлөвшүүлж буй, хүн төвтэй хууль, эрх зүйн шинэчлэлийг эхлүүлсэн шинэ парламентын бодлогод цахим гэмт хэргийн аюул, хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, үр дагавартай тэмцэх нь хууль цаг үеийн шаардлагаас хоцрохгүй байх, өөрчлөгдөн сайжирдаг байхад бүрэн нийцнэ гэдгийг тодотгосон байна. Түүнчлэн,  бага хурлын дүнд цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгох үр бүтээлтэй санаачилгад Монголын парламент нээлттэй хандах болно гэдгээ илэрхийлжээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна