Нарны гүүрний баруун талын туслах замаас Улаанбаатар төмөр замын төв вокзалын хойд талын автобусны буудал хүртэлх 0.73 км авто замын ажил 85 хувьтай үргэлжилж байна. Зорчих хэсгийн хөдөлгөөнийг өнөө өглөө 06:00 цагаас нээжээ.
Уг ажлын гүйцэтгэгчээр “Гоц тех инженеринг” ХХК ажиллаж байгаа бөгөөд нийт 35 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр 20 самосвал, 8 машин механизмаар уг ажлыг гүйцэтгэж байна.
Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй хатуу хучилттай авто замын засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Тодруулбал, БГД-ийн багц хоёр ажлын хүрээнд нийт дөрвөн байршилд засвар шинэчлэлтийн ажил хийгдэхээр төлөвлөгдсөн. Энэ талаар НЗХГ-ын Авто зам, замын байгууламжийн хяналтын мэргэжилтэн З.Доржбатаас тодрууллаа.
Тэрбээр “Багц хоёр ажлын дөрөв дэх байршил буюу БГД-ийн 1 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэж байна. Нарны гүүрний баруун талын туслах гудамж замаас УБТЗ-ын автобусны эцсийн зогсоол буюу вокзалын автобусны буудал хүртэлх 0.73км авто замын засвар шинэчлэлтийн ажил 85 хувьтай үргэлжилж байна. Замын зорчих хэсгийг энэ сарын 4-ний 23 цагт хаасан бөгөөд маргааш буюу сарын 6-ны өглөө 06 цагт нээнэ. Засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хэсгийн өргөнийг 6.5 метр, явган замыг 2.5-аас 1.8 метрийн өргөн болгох ба авто зам, явган хүний замыг төмөр шонгоор тусгаарлана. Мөн долоон байршилд дагуу чиглэлтэй зогсоол, гурван байршилд шингээх худаг шинээр хийж байна” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна