Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт Төрийн ордонд болж байна.
Уг арга хэмжээний үеэр Ойн инженер Н.Доржсүрэнгээс чуулган уулзалтын цар хүрээ, ач холбогдлын талаар цөөн хором ярилцлаа.
Тэрбээр "Монгол орныг ойжуулах ажил маш чухал. Малын бэлчээрийн даац хэтрэлтээс цөлжилт, хуурайшилт бий болсоор байна. Үүнээс гарах арга зам нь мод юм. Газар тариалангийн бүсийг ч ойн зурвастай болгох шаардлагатай байна.
Манайд мод тарихад усны асуудал бий. Тэгэхээр модыг усны сав газруудыг дагаж илүү ойжуулалт хийх нь үр дүнтэй" гэлээ.
Дэлгэрэнгүй ҮЗЭХ:
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна