Монголын эрэгтэйчүүдийн 3х3 сагсан бөмбөгийн баг Оюутны дэлхийн лигийн финалын шалгаруулалтын өрсөлдөөнөө өнөөдөр эхлүүлэхээр болоод байна. БНХАУ-ын Шиамень хотод болж байгаа уг тэмцээнд Монголын баг Мексик, Герман, Коста Рикагийн багуудтай нэг хэсэгт багтжээ.
Манай залуус өнөөдөр Мексик, Германы багтай тоглоно. Харин хэсгийн сүүлийн тоглолтоо маргааш Коста Рикагийн багтай хийх юм.
FISU 3Ч3 World University League Finals тэмцээнд 32 баг (эрэгтэй 16, эмэгтэй 16) өрсөлдөж байгаа бөгөөд энэ сарын 18-ны өдөр өндөрлөнө. Монголын багийг энэ удаа өнгөрөгч аравдугаар сард Аргентиний Буэнос Аэрост болсон залуучуудын олимпийн наадамд оролцсон тамирчдаар бүрдүүлжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна