Австралийн Үндэсний татварын алба “Rio Tinto” компанид 279.3 сая ам.долларын татварын акт тавилаа. Хүү нь 36.7 сая ам.доллар ам.доллар юм байна.
“Rio Tinto” энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэж байгаа тул холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахаар болжээ. Энэ нь тус компанийн 2015 онд ногдол ашиг төлөхөөр авсан зээлтэй холбоотой гэж “Rio Tinto” тайлбарласан байна. Мөн зээлийг 2018 онд төлж барагдуулсан гэжээ. Түүнчлэн ногдол ашиг төлөхөөр зээл авах нь практикт байдаг зүйл гэсэн тайлбарыг өгсөн байна.
Энэхүү мэдээллийн дараа Австралийн Хөрөнгийн биржид “Rio Tinto”-ийн хувьцааны ханш 0.41 хувиар буурч, 127.18 австрали доллар болоод байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна