527 мянган иргэн вакцинд хамрагдсан урамшууллаа авчээ

2021/05/07

Засгийн газрын шийдвэрээр вакцины хоёрдугаар тунд хамрагдсан иргэдэд 50 мянган төгрөг олгож буй. Энэ мөнгийг өчигдрөөс иргэдийн дансанд олгож эхэлсэн гэдгийг албаныхан мэдээлсэн.

Сангийн яамны мэдээлснээр иргэдэд төрийн сангаар дамжуулан 50 мянган төгрөгийг шилжүүлэхдээ өмнө нь 300 мянган төгрөг олгож байсан цалингийн данс, е-баримт системд бүртгэлтэй дансаар нь олгож байгаа юм байна. Өчигдрийн байдлаар нийт 527 мянган иргэнд урамшуулллын мөнгийг олгожээ. Энэ талаар Төрийн сангийн газрын дарга Н.Батхуягаас тодруулахад “Засгийн газрын шийдвэрийн дагуу өчигдрөөс вакцины хоёрдугаар тунд хамрагдсан иргэдэд 50 мянган төгрөгийг нь олгож эхэлсэн. Өчигдөр үдээс өмнө 109050 мянган иргэний данс руу мөнгө шилжүүлсэн. Нийт дүнгээр 527 мянган иргэн байгаа юм. Өнөө өглөөний байдлаар 36.500 иргэний дансанд гүйлгээг шилжүүлсэн” гэлээ. Улсын хэмжээнд зорилтот бүлгийн буюу 2.1 сая иргэний 54.6 хувь нь нэгдүгээр, 25.8 хувь нь хоёрдугаар тунд хамрагдаад байгаа юм.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 183.177.99.230
    2021/05/08

    Төр засаг арчаагүй унхаагүй залхуу архичин ажил хийх сонирхолгүй зүгээр л тэжээлгэхгээд байгаа мулгуу тэнэгүүдийг эрхлүүлчих юм даа

    Хариулах
  • 103.212.118.52
    2021/05/07

    тариулчихаад мөнгөө аваа би авчихсан

    Хариулах