Сайед Моллай финалд Риогийн олимпын хүрэл медальт, 2015 оны дэлхийн аварга Японы Таканори Нагасэд ялагдаж Токиогийн олимпоос Монголын анхны мөнгөн медалийг авлаа.
Тэрбээр шөвгийн 16-д Азербайжаны Мурад Фатиевыг ялж, шөвгийн наймд Европын аварга Гүржийн Тато Григалашвилиг ялж, хагас шигшээд Австрийн Шамил Борчашвилиг ялж финалд шалгарсан билээ.
Харин аваргын алтан медалийн төлөө Японы Таканори Нагасэдтэй барилдаж ялагдсанаар олимпын мөнгөн медалийн эзэн боллоо.
Х.Есү
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.71.26
Баяр хүргэе. Чи шүү
Хариулах