Б.Хонгорзул шөвгийн наймд Риогийн олимпын аварга, дэлхийн гурван удаагийн аварга Японы Рисако Кавайд 7-0 харьцаагаар ялагдлаа.
Эхний үед манай тамирчныг идэвхгүй барилдсан гэж үзэн торгуулийн 30 секунд тоолсон. Энэ хугацаанд оноо авч чадаагүй тул Кавай нэг оноотой боллоо.
Харин хоёрдугаар үе эхлээд Кавай ард нь гарч хоёр оноо авснаар тэргүүлж эхэлсэн. Тоглолтыг хяналтдаа авч эхэлсэн Кавай дахин хоёр удаа ард нь гарч 4 оноо авснаар 0-7 харьцаагаар Японы аварга яллаа.
Тэрээр шөвгийн дөрөвт Энэтхэг болон Болгарын бөхчүүдийн ялсантай барилдана. Хэрэв Японы бөх финалд шалгарвал Б.Хонгорзул дагаж барилдан хүрлийн төлөө өрсөлдөх боломжтой болно.
Б.Мягмарболор
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.188.33
Purevbaatar metiin ataarhui mahan tolgoituudaar duurchihsen yum chin yaj tamirchid amjilt uzuulhiin
Хариулах192.82.68.193
МАНАЙ бөхчүүд ялалт байгуулж чаддаггүйн буруутан нь дасгалжуулагч нар. САЙН дасгалжуулагчтай японы тамирчид гайхалтай ялалтыг байгуулж чадаж байна. ЯАЖ сайн дасгалжуулагчтай болох вэ?
Хариулах