Тэвчээр тасарлаа хөдөлгөөний залуучууд гадны санхүүжилтээр жагсаал хийсэн гэх мэдээлэл сошиал орчинд тараад байгаа билээ.
Энэ талаар Тэвчээр тасарлаа хөдөлгөөнийг санаачлагч Д.Амартүвшингээс тодрууллаа.
Д.Амартүвшин: Үгүй ээ одоо санхүүужилт авмаар л байна шүү дээ. Мөнгө тарааж байгаа юм бол хаана тарааж байгаа юм. Тэр байгууллага нь холбогдооч ээ, мөнгөө авмаар байна аа.
Бид нар яг No naadam биш тэвчээр тасарлаа гээд хөдөлгөөний залуучууд. Ямар нэгэн байдлаар албан ёсны төрийн бус байгууллага болоод там тэмдэг эд нар аваагүй. Тэр өдрийн жагсаал дээр чинь no naadam, тэвчээр тасарлаа, Бат-Оргил ахыг дэмжиж ирсэн хүмүүс гээд маш олон төрлийн бүлэг хүмүүс байсан. Эмч нарын төлөөлөл, импорт нь гацсан хүмүүс маш олноороо ирсэн байсан гэх мэтчилэн.
Ер нь л болж бүтэхгүй байгаа бүх л зүйлийн эсрэг бөөндөө цугласан. Тэр өдөр Засгийн газраас наадамтай холбоотой шийдвэр гарчихсан байсан учраас хүмүүс тэр жагсаалыг no naadam жагсаал гэж бодоод байх шиг байна лээ. Уг нь бол ажил төрлөө хиймээр байна, биднийг хориод байх аа болиоч ээ тэвчээр үнэхээр тасарч байна шүү гээд цуглаан дээр ирсэн хүмүүсийн 60 хувь тийм зүйл ярьж байсан. Давхар эд нар биднийг хорьчхоод наадам хийгээд байхдаа яадаг юм бэ гэдэг санаа явж байсан.
Төлбөртэй жагсаал хийдэг хүмүүс чинь уриа лоозонгоо хулдаасан хэвлэл дээр гаргачихсан байдаг.
Тэр өдрийн жагсаал дээр чинь хүн болгон цаасан дээр гараараа үг бичээд зогсож байсан. Надад бол ёстой тийм зүйл ажиглагдаагүй" гэв.
Х.Есү
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.22.29
Утасны араас хужаа хятад ална тална гэдэг үеэ өнгөрөөсөн соц нийгмийн тархи угаалттай бидний үеийн төгзгүүд цөөрч ийм үг үзэл бодлоо илэрхийлж байдаг залуучууд олон болох хэрэгтэй. Тэр үед төр засаг иргэдээсээ айдаг ажлаа бас нэг юм явуулахаа ард иргэдээ боддог болно.
Хариулах