Хөгжлийн бэрхшээлтэй, 10 настай охиныг өвөө нь хүчиндсэн хэрэг хэрхэн шийдэгдсэн бэ?

2021/08/05

Одоогоос жил орчмын өмнө буюу коронавирусийн хөл хорионы үеэр өндөр насны чөлөөнд байгаа цагдаагийн хурандаа Б гэгч, арав гаруйхан настай, хөгжлийн бэрхшээлтэй ач охиндоо бэлгийн ёс бус дарамт учруулж, хүчирхийлсэн байж болзошгүй хэргээр шалгагдаж эхэлсэн байдаг.

Хохирогч охин хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй ч тухайн ёс бус, харгис үйлдлийг ээж, аавдаа ойлгуулснаар өвөөгийнх нь балмад үйлдэл гэр бүлийнх нь хүрээнд ил болж, цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол гаргасан юм. Тэгвэл уг хэргийг  СХД-ийн цагдаагийн байгууллага шалгаж дуусаад прокурорт шилжүүлсэн байна. Прокуророос түүнд яллах дүгнэлт үйлдээд цагдан хориод байгаа юм. Мөн удахгүй шүүхэд шилжүүлж, уг асуудал шүүхээр шийдэгдэнэ.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.21
    6 цагийн өмнө

    Лалрын өвгөн чинь бузар нь хөдөлөөд байвал.Тэтгэвэрийн хэдээрээ УБ үүднээс хэр таарсан бузараа олж авахгүй.Нялх хүүхэд бузарлаад лалар вээ.Угаасаа охин хүүхдийг эрэгтэй хүмүүсд найдаж ганцааранг нь битгий үлдээж бай!!!!

    Хариулах
  • 183.177.99.230
    Өчигдөр

    Ардчилалыг үндэслэгч Хүзүүгүй Тарвагадорж Монголд цаазын ялыг байхгүй болгосны ачаар эрүүгийн хэрэгтнүүдэд асар их боломж гаргаж өгсөн ачтан байхгүй юу даа

    Хариулах
  • 202.55.188.103
    2021/08/05

    Бууд бузарыг цаазал

    Хариулах
  • 66.181.161.44
    2021/08/05

    Бузар амьтаныг дүүжил

    Хариулах