Алтанбулаг боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 27 хоног сунгалаа

2021/08/05

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Монгол Улс, ОХУ-ын хилийн Алтанбулаг боомтоор зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг 2021 оны наймдугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгажээ.

Мөн Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэн үргэлжлүүлэх, хувийн хэвшлийн оруулсан хөрөнгө оруулалтыг аудитын дүгнэлт гаргуулан Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт ТӨХХК-ийн балансад шилжүүлэх, Үйлдвэрлэлийн үндсэн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж ажиллахыг даалгажээ.

Авто замаар олон улсын зорчигч тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Словени Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд тус хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтжээ.

Б.Мягмарболор

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна