Х.Нямбаатар: Газрын албаныхан газрын маргааны асуудалгүй болох аян өрнүүлмээр байна

2021/08/06

Хууль зүй, дотоод хэргийн яаманд Авлигын индексийг бууруулах ажлын хэсгийн хурал болж өндөрлөлөө.

Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд Х.Нямбаатар:  "Газар олголттой холбоотой асуудал маш их асуудал үүсч байна. Цахимаар газар хэрхэн олгох вэ гэдгийг хуулинд тодорхой тусгаж өгөх хэрэгтэй. Иймээс Газар олголтын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийг өнөөдөр байгуулна.

Цаашид Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт өрхийн хэрэглээний 0.07 га газар олгохгүй гэдгийг хуульд тусгаж өгөх хэрэгтэй. Эдгээр дүүрэгт шинэ сургууль, цэцэрлэг, цагдаагийн байгууллага, эмнэлэг барих шаардлага үүсээд байхад иргэдэд 0.07 га газар олголтыг зогсоох хэрэгтэй. Сургууль, цэцэрлэг барих гээд газар чөлөөлөлт хийхээр иргэдэд үнэгүй өгсөн газрыг буцаан авахын тулд 600 сая төгрөг өгч байгаа тохиолдол бий. 

Мөн дүүргийн газрын албаны дарга нар, нийслэлийн газрын албаны дарга нар дүүрэг дээрээ байдаг газрын маргааны асуудлуудыг эцэслэн шйидвэрлэх 60 хоногийн хугацаатай аян өрнүүлмээр байна" гэлээ.

А.Мөнхнаран



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.114.43
    2021/08/08

    Энэ нөхөр 2-3 жилийн өмнө нүдний нуухаа ч бүрэн арилгадаггүй борсоггор амьтангудамжны жагсаал цуглаан хийж байсан .Оноодор төрийн буянаар царай зүс ороод өмсдөг пиджак нь хүртэл өнгөтэй болчихах ккк

    Хариулах
  • 59.153.114.43
    2021/08/08

    Нямбаатар аа Нэртэйгээр нь одоо үнэ ханш тогтоож хууль батлуулаад ичихгүй бол иргэдээсээ мөнгө нэхчих ээ

    Хариулах
  • 59.153.114.43
    2021/08/08

    Нямбаатар аа. үнэгүй авсан гэж байгаа газрыг чинь иргэд худал хуурмагаар аваагүй юм. УА хотын иргэнийхээ хувьд зохих бичиг баримтаар үнэгүй өгдөг,авдаг байсан юм, 1990 өнөөс өмнө газар эзэмших эрхийг иргэдээ олгохдоо төр мөнгө өвдөггүй байсан юм. Мөнгөө төлөөд авьяа ч тэсэн тийм эрх зүйт тогтолцоо байгаагүй юм. Байгаагүй асуудлаар өнөөдөр үнэ ханш ярьж байгаа нь өөрөө буруу хандлага. Цагийн юм цагтаа байдаг юм.Эрхэм хууль ч Намбаатар аа. Олон суудалтай давуу эрхтэй гэж эрдээд өнгөрсөн асуудлаарр хууль гаргаж үнэ ханш тогтоох уу?

    Хариулах
  • 59.153.114.43
    2021/08/08

    Энэ засагт бодлогоор боловсруулсан эрэмб дараатай хийх ажил гэж байна уу?Энд тэндээс шүүрч аваад л эсвэл комис байгуулах, эсвэл уриалаг, аян зарлах юм. Эсвэл өнгөрсөн завхар хэргийг сөхөж хар пиараар ,хооронд нь талцуулах эсвэл тагнуул цагдаа,шүүх,орон шоронгоор айлгах. Яасан төр гэгч вэ?

    Хариулах
  • 66.181.189.110
    2021/08/06

    баян өлгий тусдаа улс болчихвол монгол улс 3 улстай хиллэдэг болохуу

    Хариулах