Баян-Өлгий аймагт коронавирусийн 516 тохиолдол бүртгэгдэж, Улаанбаатарынхаас давлаа

2021/08/08

Коронавирусийн халдварын тохиолдол нийслэлд 478 бүртгэгдсэн бол Баян-Өлгий аймагт 516 бүртгэгдэж, тус аймаг дахь нийт халдварын тоо 3,606 болжээ. Өөрөөр хэлбэл, Баян-Өлгий аймагт сүүлийн хоногт бүртгэгдсэн халдварын тоо Улаанбаатар хотынхоос давсан байна.

Энэ тоо нь өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын хамгийн өндөр тоо гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

Өнөөдрийг хүртлэх хугацаанд хамгийн олон өвчлөл бүртгэгдээд буй Дархан-Уул аймагт шинээр 44 тохиолдол бүртгэгдсэнээр тус аймаг дахь нийт халдварын тоо 5,740 болсон байна. Харин Говь-Сүмбэр, Ховд аймгуудад өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.114.43
    2021/08/08

    УӨ хотод нэг их буураагүй байх магадлал өндөр. Яагаад гэвэл өдөрт хэдэн хүн шинжилгээнд хамрагдсан тухй тодорхо?й зарлахаа больсон. Энэ 300 гаруй 400 гаруй гэх тоо 2-3 мянган хүнд хийсэн шинжилгээс ирэв үү?10 гаруй мянган хүнд хийсэн үү гэхээс их хамааралтай

    Хариулах
  • 66.181.160.27
    2021/08/08

    Шинжилгээ аваагүй байж бүртгэгдсэн гүй нтр

    Хариулах