ТОДРУУЛГА: ЗХТЯ нь "Баянзам хоршоо" ТТБ-тай хууль бус гэрээ байгуулаагүй, бүгд зохиомол зүйл

2021/08/10

ЗТХЯ-ны сайд Л.Халтарыг хууль бус гэрээ хийсэн гэх асуудлаар Авто тээвэр, авто замын мэргэжлийн холбоод, иргэд  эсэргүүцлээ илэрхийлж өнөөдөр мэдээлэл хийсэн. Тэгвэл манай сайт Зам тээвэр, хөгжлийн яамны хэвлэлийн албанаас тодрууллаа.

ЗТХЯ-ны хэвлэлийн албанаас "Баянзам хоршоо ТТБ-тай Зам тээвэр, хөгжлийн  яам гэрээ байгуулаагүй. 120 сая төгрөгөөр гэрээ хийнэ ч гэж байхгүй. Яам өөрөө мөнгө шийддэггүй, хуваарилдаггүй газар. Өөрөөр хэлбэл, харьяа агентлагаар дамжуулан ажлаа явуулдаг гэсэн үг. Тийм хууль ч байхгүй. Бүгд зохиомол зүйл”  гэж тайлбарлалаа.

Харин Авто тээврийн мэргэшсэн инженер Ж.Энхбат өнөөдрийн мэдээлэлдээ: 

Манай салбарын үйл ажиллагаа доголдож байна. Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Чойрын чиглэл дэх 407 км авто замыг "Баянзам хоршоо" ТББ-д шилжүүлсэн гэрээ нь хууль бус. Тус зам дээр QR код аваагүй бол улсын замаар зорчих эрхгүй болгосон. Өөрөөр хэлбэл, тус замд зорчих бол "Баянзам хоршоо" ТББ-тай гэрээ байгуулах ёстой болсон. Мөн төрийн чиг үүргээс давсан хураамжийг жолоочдоос авч байна. Долоо хоногийн дотор гэрээг цуцлахгүй бол хууль эрхзүйн байгууллагад хандана.  Аймаг тус бүрийн замыг гэрээний үндсэн дээр ТББ-д шилжүүлээд байвал төр гэж байгаад яах юм"  гэсэн эсэргүүцлийг илэрхийлсэн билээ.

Авто тээвэр, авто замын мэргэжлийн, холбоод, иргэдийн өнөөдөр хийсэн мэдээллийг доорх линкээр орж үзнэ үү 

https://www.facebook.com/zuv.m...



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна