11 настай хүүд ял оноох хуулийн заалт байхгүй

2021/08/10

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт энэ сарын 7-ны өдөр бага насны хүүхэд нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарсан. Уг гэмт хэрэгт дээрх хохирогчидтой төрөл садангийн холбоотой 11 настай Б гэгчийг холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ. 

Хохирогч долоон настай Э-ийн биеийн байдал хүнд ГССҮТ-д хүргэгдэж, өнөөдрөөс биеийн байдал нь сайжирч энгийн тасагт шилжсэн байна. 

Харин хэрэгт холбогдогч 11 настай Б-г цагдаагийн байгууллагаас хамгаалалтад авчээ. Цаашид түүний гэм буруутай нь  эцэслэн тогтоогдсон тохиолдолд хэрхэн Эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай асуудал хөндөгдөөд байна. Учир нь Монгол Улсын Эрүүгийн хуулиар 14-өөс дээш насны хүнд хариуцлага хүлээлгэхээр заасан.

Шүүх байгууллагаас энэ талаар тодруулахад "Хэрэгт холбогдогч 14 нас хүрээгүй тул гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл тухайн хүүхдэд ял оноох хуулийн заалт байхгүй. Учир нь 14-өөс доош насны хүүхэд гэмт хэргийн субъект биш. Гэхдээ хэргийн нөхцөл байдлаас шалтгаалж цугларсан нотлох баримтын хүрээнд асуудлыг шийднэ" гэлээ. Мөн хэрэгт холбогдогчийн эцэг, эх хүүхдийнхээ өмнөөс Эрүүгийн хариуцлага хүлээх хуулийн заалтгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх магадлалтай аж. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.94.221
    2021/08/11

    Хүүхэд бол хүүхэд.

    Хариулах
  • 116.89.28.121
    2021/08/11

    хүн алах бол 11 настай хүүхдийг хөлсөлж болох нь ээ

    Хариулах
  • 202.179.27.161
    2021/08/10

    Hun alsan hun shu de Nas ni 11 tei bolovch Sanaa ni hediin nasand huursen baina nasaar ni hori

    Хариулах
  • 64.119.26.210
    2021/08/10

    Зүгээр өнгөрөөж болохгүй л дээ. Одоо огт гэмшихгүй байгаа гэсэн болдог юм гээд хэнийг яаж ч мэдэх гаж хүүхэд. Нөгөө эгч , дүү 2 ээж нь архины хамааратай аав нь бас архичин аав нь их зоддог их л хэцүү амьдралд байжээ. Сэтгэл эмзэглүүлсэн.

    Хариулах