ЭЕШ өгөх сурагчдаас вакцины гэрчилгээ шаардахгүй

2021/08/10

Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 19-нд эхэлнэ. Цар тахлын улмаас хойшлуулаад байсан ЭЕШ-ыг нэг ангид 1-15 хүүхэд  суулган, ширээ хоорондын зай 1.5-2 метр байж шалгалтыг авах талаар БШУЯ-ны харьяа Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлж байна. 

Шалгалт өгөх хүүхдүүдээс вакцинд хамрагдсаныг нотлох гэрчилгээ, өвчлөөд эдгэсэн магадалгаа, шинжилгээний хариу шаардахгүй. Бүртгүүлсэн бүх хүүхэд шалгалт өгөх боломжтой бөгөөд шалгуулагчдаас зөвхөн иргэний үнэмлэх, бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын үнэмлэх гэсэн 4 төрлийн бичиг баримт шаардах юм байна. Харин их, дээд сургуульд элсэгчдийг дархлаажуулалтад заавал бүрэн хамрагдсан байхыг шаардах аж.

Харин ЭЕШ-ын үеэр коронавирусний халдвараар өвчилж, эмнэлэгт хэвтэж байгаа, эсвэл гэртээ тусгаарлагдсан хүүхдүүд есдүгээр сарын 2-5-нд шалгалт өгнө. Энэ тохиолдолд хүүхдүүдээс эмчийн магадалгаа шаардана. Өөрөөр хэлбэл, коронавирусний улмаас хамрагдаж чадаагүй хүүхдэд зориулсан шалгалтыг дахин зохион байгуулна. Ингэснээр бүх хүүхэд их, дээд сургуульд элсэх боломж бүрдэнэ гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна